Монгол улсад жазз дуу, хөгжмийг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд өөрийн хувь нэмэрээ оруулж яваа Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар бие даасан тоглолтоо 2018 оны 4 сарын 14-ний өдөр Корпорэйт концертын их танхимд зохион байгуулах гэж байна.
Тоглолтод Улсын Филармонийн “Баянмонгол” жазз найрал хөгжим, утсан хөгжимчид, удирдаач С.Саруул-Од /СТА/ болон түүний багш дуучин Б.Дашдондог /МУГЖ/, С.Наран /СТА/, Ц.Хулан /СТА/, залуу дуучин Ж.Ариунжаргал, Герман улсаас хөгжимчин Martin Zenkir, Vincent Eberle нар оролцоно.
Тоглолтын хөтөлбөрт түүний шилдэг дуунууд эгшиглэхээс гадна дэлхийн жазз хөгжмийн шилмэл бүтээлүүдээс тоглогдох юм.
Тасалбарыг Филармонийн касс, онлайн худалдааын https://www.ticket.mn/event/date/1101/ сайт, Шангри-Ла, Е-март, Хай-Фай рекордсын тасалбарын цэгүүдээр худалдаалагдаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99711113, 88004849, 91917720 дугаараас лавлана уу.
Та бүхнийг сэтгэл сэргээм тансаг хөг аялгуу, свинг хөгжмийн хөнгөн хэмнэлт “Come fly with me” тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна.