Баримт 1. 2015 оны УАШТ-ий шилдэг тамирчин. Тэрбээр тухайн үед эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд нийлбэр дүнгээр 256 кг-ыг өргөж байлаа.
Баримт 2. Олон жилийн хугацаанд хүнд хүчир энэ спортын төрөлд гавьяат тамирчин Н.Баярмаа бүсгүйчүүдийг төлөөлөн олон улс, тив дэлхийн тэмцээнд эх орныхоо нүүрийг тахалсаар ирсэн. Тэгвэл М.Анхцэцэгийг спорт сонирхогчид "дараагийн Баярмаа" хэмээн итгэл хүлээлгэж байсан нь маргашгүй үнэн.
Баримт 3.М.Анхцэцэг 2015 онд улсын рекордыг шинэчлэн тогтоосон. Тэрбээр огцом өргөлтөөр 101 кг-ын амжилтыг 116 кг болгон шинэчилж, түлхэлттэй өргөлтөөр 140 кг-ыг өргөснөөр хуучин амжилтыг 14 кг-аар ахиулсан.
Баримт 4. Тухайн жил тэрбээр насанд хүрэгчдийн тус бүр долоо нийт 14 рекордыг шинэчлэн тогтоосон юм.
Баримт 5. 2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас дасгалжуулагч дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй тамирчин оролцсон бөгөөд тэмцээнд оролцсон эмэгтэй тамирчдын хамгийн залуу нь тэр байсан юм.
Баримт 6. М.Анхцэцэгийн аав, ээж нь цэргийн улс.
Баримт 7. Хүндийг өргөлтийн спортод тэрбээр өөрийнхөө дур хүслээр л орсон гэдэг.
Баримт 8. Нийслэлийн 114 дүгээр сургуульд сурч байсан.
Баримт 9. Анх аав, ээжээсээ нууж бэлтгэл хийдэг байжээ.
Баримт 10. Гэрийнхэн нь анх төмөр өргөдгийг нь мэдээд дургүй байсан гэдэг.
Баримт 11.Бэлтгэлээ хийсээр анхны тэмцээнд амжилт гаргаж, медаль авсных нь дараа л энэ спортоор хичээллэхийг нь зөвшөөрчээ.
Баримт 12. Дөнгөж 12-хон настай байхдаа буюу 2009 онд Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд орж, спортын мастер цолны болзол хангажээ.
Баримт 13. Тэрээр Үндэсний их сургуулийн хууль, эрхзүйн ангид суралцдаг.
Баримт 14. АНУ-ын Анахайм хотод болсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 68 орны 328 тамирчин өрсөлдсөн бөгөөд Монгол Улс түүхэндээ хүндийн өргөлтөөр дэлхийн аваргын анхны медальтантай болсон нь М.Анхцэцэг.
Баримт 15. Тэрбээр эмэгтэйчүүдийн 75 кг-д огцом өргөлтөөр хүрэл медаль хүртсэн.
Баримт 16. Тухайн үед М.Анхцэцэгийн гарын бэртэл сэдэрсэн тул дасгалжуулагч Ц.Хосбаяр нь түлхэлттэй өргөлтийн оролтыг зогсоосон байдаг.
Баримт 17. 2017 оны ДАШТ-д дээрх гурван тамирчнаас гадна шүүгчээр Олон улсын шүүгч Л.Одгэрэл ажилласан.
Баримт 18. М.Анхцэцэг хэрэв бэртээгүй бол мөнгөн медаль авна гэж тооцоолж байснаа ил тод хэлсэн.
Баримт 19. Тэр 18 настайдаа олимпод өрсөлдөж үзсэн тамирчин.
Баримт 20. Риогийн олимпийн дараа түүнд Казахстан, Узбекистан, Америк, Солонгосоос санал иржээ.
Баримт 21.Тамирчны хувьд түүний дундаж ачаалал өдөрт 18-23 тонн.
Баримт 22. Солонгосын гэрээний мөнгө 500 сая вонн байсан. Харин Америкийн санал тэндхийн их сургуульд тэтгэлгээр сурч, хоол, байраар хангах заалттай байжээ.
Баримт 23. Тайландын Бансей хотод болсон хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өсвөрийн болон залуучуудын 69 кг-ын жинд хүч үзэж зургаан медаль хамсан юм.
Баримт 24. Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургуулийн н.Цэрэннадмид багшид анх шавь орж, бэлтгэл хийх байр талбайгүй тул сургуулийнхаа коридорт төмрөө өргөдөг байжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (4)