Баримт 1. УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Цэрэнпилийн Даваасүрэн 1964 оны арванхоёрдугаар сарын 14-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төржээ.
Баримт 2.Тэрбээр эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.
Баримт 3.Эдийн засагч, автоматикийн инженер мэргэжилтэй.
Баримт 4. Ц.Даваасүрэн бизнесийн удирдлага, эдийн-засгийн чиглэлээр магистр хамгаалж БНХАУ, Тайланд, Сингапур, Японд санхүү, хөрөнгө оруулалтаар мэргэжил дээшлүүлсэн.
Баримт 5.ОХУ-д төлөх их өрийг шийдвэрлэх үеэр Ц.Даваасүрэн техникийн ажлын хэсгийг нь ахалж байжээ.
Баримт 6. Ц.Даваасүрэнгийн улс төрийн замнал МАХН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон үеэс эхлэлтэй.
Баримт 7. Анх 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш гурвантаа УИХ-д сонгогдсон.
Баримт 8. Жил бүр Төсвийн тухай хууль, төсвийн тодотгол, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг төсөв мөнгөтэй холбоотой асуудлыг УИХ-аар хэлэлцэхэд ажлын хэсэгт нь Ц.Даваасүрэн заавал ордог.
Баримт 9. Морь, шатрын хоббитой тэрбээр аймгийнхаа алдарт уяач цолтой.
Баримт 10. Намынхантайгаа муудалцаад 2012 онд Хөвсгөлд бие даан нэр дэвшиж гарч ирж байсан түүхтэй ч 2016 оны сонгуулийн өмнө намдаа элсч тойрогтоо өрсөлдөн УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон юм.
Баримт 11. Түүний жилийн орлого 170 саяар яригддаг.
Баримт 12. ХОМ-ээс нь харахад, Ди Эл Өү ХХК/, ”Ээж мадам” эмэгтэйчүүдийн эмнэлэг/,“Цолмон хээр” дэлгүүр ХХК, Өег мебель ХХК, “Нэмүт” ХХК гэхчлэн компаниудад хувь эзэмшдэг.
Баримт 13. “Цолмон хээр” дэлгүүр нь морь, малд зориулсан эм, тариа, бэлдмэл борлуулдаг. Нэгэнтээ тэрхүү дэлгүүрийнх нь Англи, Америкаас авчирдаг зарим нэр төрлийн эм, эмийн төрлийн бvтээгдэхүүн нь Монгол Улсад бүртгэгдээгүй байсан хэмээн шуугиан тарьж байсан билээ.
Баримт 14. УИХ-д гурвантаа сонгогдох хугацаандаа 14 хууль санаачлан өргөн барьсан бөгөөд хоёр нь буцаагдаж хүчингүй болсон байдаг.
Баримт 15. Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажлын гараагаа эхэлсэн тэрбээр Эрчим хүчний сайдын ажлаа авахдаа “28 жилийн дараа хөдөлмөрийн гараагаа эхэлсэн газраа ирж байна” гэж тодотгосон байна.
Баримт 16. Ц.Даваасүрэн Зам тээврийн хөгжлийн сайдад Хөвсгөл аймаг руу өвлийн нислэгтэй болох талаар хүсэлт тавьсны дагуу Улаанбаатар-Мөрөнгийн чиглэл рүү долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэх болсон.
Баримт 17. Сайд болсныхоо дараа хэлсэн үг нь “Дуудлага байх, хувь заяа байх”.
Баримт 18. Хэлсэн алдартай ишлэл:УИХ сурталчилгааны газар боллоо...
Баримт 19. УИХ-ын гишvvн Ц.Даваасvрэнг зарим хvн “Хамгийн шударга гишvvн” хэмээн итгэдэг ч хамтарч ажиллаж байсан, харилцаа холбоогоо ашиглан тендер авч байсан танил дотно хvмvvс нь тvvнийг “10 хувь”-ийн Ц.Даваасvрэн гэдгээр нь илvv сайн мэдэх юм билээ.
Баримт 20. Байсхийгээд л тойргоо сольдог гишүүдийг бодвол мань хүнийг тойрогтоо үнэнч гэж хэлж болно.
Баримт 21. Өмнөх парламентын үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудал хөндөгдөх үед тогоон дотроосоо "Энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт хийх чадамжгүй" гэж хэлсэн ганц хүн.
Баримт 22. Тэрбээр 2008 онд С.Баярцогтыг “Чи энэ Оюутолгойн гэрээнээс болж гадныханд найр тавьж гүйснээсээ болж гэр бүлдээ гай чирч, энэ эх оронд гишгэх газаргүй болно оо” хэмээн хатуу мэдэгдэж байжээ. Өдгөө түүнийг их зөнч юм гэлцэж байна.
Баримт 23. Тухайн үеийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэлээр “Дандаа санасан бодсоноор нь шийдэхгүй бол шантааж хийгээд эхэлдэг. Тэр хүнийг ингэж давраахгүй” гэж хэлсэнд нь эмзэглэсэн Ц.Даваасүрэн гишүүн тун удалгүй УИХ дахь Ардын намын бүлгийн хуралд сүүлийн хоёр сар суугаагүйн дээр өөрийн хvсэлтээр бүлгээсээ гарсан атлаа “Намаасаа гарахгүй” хэмээн мэдэгдсэн нь маргашгүй үнэн.
Баримт 24. Орос, англи хэлтэй.
Сэтгэгдэл (20)