Баримт 1. Өнгөрсөн лхагва гаргийн байдлаар ДОХ-оор өвчилсөн 249 тохиолдол бүртгэгдээд байна.
Баримт 2. Он гарсаар ДОХ-ын халдвар тээсэн 24 тохиолдол шинээр бүртгэгдэж, таван хүн нас баржээ.
Баримт 3. ДОХ-ын халдвартай байх магадлалтай нийт 532 хүн байна гэсэн тооцлол байна.
Баримт 4. Монголд анх ДОХ-оор өвчилсөн тохиолдол бүртгэгдсэнээс хойш вирус тээгч 14 эх вирусын эсрэг эмчилгээнд хамрагдан жирэмсэлж, 20 хүүхдийг эрүүл төрүүлсэн.
Баримт 5. ДОХ-той таван эх эрүүл саруул хүүхэд тээж байна.
Баримт 6. Манай улсын ХДХВ-ын халдвар авсан иргэдийн 42 хувь нь 15-24 насныхан байна.
Баримт 7. ХДХВ-ийн халдвартай иргэдийн 81.1 хувь нь эрэгтэй, 18.6 хувь нь эмэгтэйчүүд.
Баримт 8. Халдвартай нийт эрчүүдийн 48 хувь нь гей, 31.1 хувь нь бисекс, 19.8 хувь нь гетеросеск, 0.9 хувь нь трансжендер хүмүүс болох нь судалгаагаар тогтоогджээ.
Баримт 9. ХДХВ-ийн халдвартай эмэгтэйчүүдийн тал хувь нь биеэ үнэлэгчид байна.
Баримт 10. Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хөвсгөл, Баянхонгор аймгуудын иргэд ХДХВ-ээр өвчлөх нь их байна.
Сэтгэгдэл (4)