Дэлхийн хамгийн том эх газар Евроази. Евроазийн хүндийн төвийг Тувагийн Кызыл хот гэж зарласан. Тува, увсын хотгорыг тойрсон бүх монгол, алтай хэлтэн, эх газрын гүнд хамгийн алслагдсан нацийнууд.
Эндэх амьдрал эх газрын эрс, тэс хатуу ширүүн уур амьсгал гэсэн төлөвт багтана. Энд өвөл зуны температурын ялгаа -70 с.гр ба + 50 с гр-ын өдөр шөнийнх +25-аас -25-ын хооронд хэлбэлзэнэ. Температурын огцом ялгарал, 30 м.сек хүрэх хурдтай шороон ба цасан шуурганд балбуулан, алдсан энерги ба калорийг угаасаа зүйлийн бүлгэмдлээр ядуу ургамалаас олж авах боломжгүй бүс нутаг.
Түүнийгээ асар их калори бүхий өөх-тос, холестрин,каллогин хуримтлуулсан уурагт хоолоос л олж авна. Тэр нь сүүн тэжээлт амьтдыг авлах ба гаршуулах аргаар бий болгоно. Тэдний амьд оршихуйн хэлбэр нь махан тэжээлт амьтдынхтай яг адил. Хулсны байвгай панда хоногт 600 кг хулсны навч идэх тул өдөр шөнөгүй сычуань нутгийн хулсыг сүйтгэнэ. Харин манай хүрэн баавгайд өвс юу ч болохгүй тул хажуугаар дэгдэх туулайг хүчирхийлж, цусыг нь гарган зооглож, уурагаа нөхөөд 3 хоног санаа амар унтана.
Тэр эх газрын баавгай,чоно, хүн нь хүчирхийлдэгч, амьд явах бурханы зарлиг нь тэр. “Хуулийн амин сүнс” тэгж заяагдсан. Мах идэж,цус уудаг тэдний цус ба цөсөнд дахь сахар огцом ихсэж, ууртай догшин болдог.
Адерналин гидравлик хүчээр бүх биенд тархаж, тархинд огшино. Маргааш нь дахиад эхэлнэ. Тэд цусанд, хүчирхийлэлд дургүй аядуу зөөлөн “миеэ “шиг амьтад биш.
Эх газрын тэг дунд амьдардаг бид ургамлын зүйл төрлийн ядуу байдал, үр жимс, ногоо ургах дулаан, чийгийн горим хангалттгүй тул мал, ангийн махаар амьрахдаа өдөр бүр “цус” гаргадаг ба хүвгүүд, охид маань ч эмзэглэлгүй “хөлийг нь татаж өгч” өсчээ.
Энэ бүхэн монгол хүний ертөнцийг үзэх үзэл, оюун санааг төлөвшүүлснээр зөөлөн дулаан уур амьсгалтай ард түмнээс илүү зэрлэг, бүдүүлэг,орк, нийтийн эрх ашиг,иргэншлээс ангид, зөвхөн хувиа хичээсэн, хувийн эрх ашгаа өндөр тавьдаг, хувийн араатанлаг хүсэл эрмэлзэл, дур таашаалаа гол болгодог “чонолог” араншинг бий болгож, эцгээс охинд, охиноос зээд дамжуулсаар ирсэн.
Ийм араншинд тохирсон засаглал, хууль цааз, хэв хэмжээ түүндээ тохирсон байх ёстой болхоос хаа хамаагүй далайн цаана байгаа “эмнисти интернейшлийн уриалга”, далайн болоод англо-саксийн хуулийн амин сүнс бидэнд ёстой наплевать. Бид хуулийг зөрчих нь юу ч биш ард түмэн.
Өнөөдөр топор шинэ засаг бүрдүүлж байгааг харчих.
Төр засаглалын тэнцвэрийн онолыг үндэслэгч шарли монтеськюгийн “персийн захидлууд”, ”хуулийн амин сүнс”-дээ ийн захисан байна. “Засгийн газрын гишүүн хүн өөрөө парламентын гишүүн байх аваас засгийн газрын гишүүний эрх мэдлээрээ дамжуулан өөрийнхөө санаанд орсон маш муу шийдвэрээ парламентаараа батлуулаад хэрэгжүүлчих боломжтой болчих аюултай. Өөрөөр хэлбэл, засгийн газрын гишүүн хүн парламентаар хүссэн шийдвэрээ гаргуулна. Энэ бол нэг нь нөгөөдөө муугаар нөлөөлөх маш том боломж. Мөн түүнчлэн парламентаас шүүхийг томилж болохгүй. Тэгвэл парламентын гаргасан цаг зуурын шийдвэрүүд шүүхийн хүчээр хэрэгжээд явчих боломжтой. Ингэвэл тухайн нийгэм нь үнэн ба үнэн бишийн төөрөгдөлд орж ихээхэн бужигнана.” гэжээ.
Хүн төрлөхтний суут бүтээлийн яг эсрэгээр явж байна.
Монгол төрийн уламжлалт эрүүгийн бодлогыг эрхзүйн бүү хэл иргэний ямарч боловсролгүй этгээд олон улсын байгууллагууд болон гадаад нэр хүндээ өсгөх гэсэн хувийн популист хүсэл,”эмнисти интернешнль” гэх сайхан нэртэй өрөөсгөл байгууллагын "баадуудалт" зэргээс болж “хэрээ галуу дууриаж хөлөө хөлдөөхийн үлгэрээр” төсвийн хөрөнгө цацаж асем-дан шоудсан энэ хүн бүх ард түмнээс асуухгүй цаазын ялыг түдгэлзүүлсэн.
Нийгмийн ухамсар, нийгэмшил, иргэншил төлөвшөөгүй, амьдралын төвшин доор, хөгжил дэвшил тогтворжоогүй, үндэсний соёл-ухамсар коммунист ба либераль хувьсгалд сарнисан, айх ичих, зовох харамсах бульчирхайгүй, шүтэж бишрэх, дээдэлж тахих “бурхангүй” болсон эх газрын нүүдэлчин, анчин удамт монголд “цаазаар авах ял”-аас татгалзах арай эрт байжээ гэхийн тулд үүнийг бичлээ.
Германы агуу философич Г.В.Негель ийн тайлбарлаж: “Төрийн эрүүгийн бодлогын цөм нь ялын бодлого” юм бол “гэмт хэрэг тезис,ял синтез” гэжээ.
Тэр нь “гэмт хэрэг-үгүйсгэл, ял-үгүйсгэлийн үгүйсгэл” гэсэн байна. Үүнийг Элбэгээгийн талын хуульчид “гэмт хэрэг-хүний эрхийг үгүйсгэдэг бол ял нь тэр үгүйсгэлийг цагаатгадаг” гэж тайлбарладаг.
“Тэр үгний амин сүнс нь” гэмт хэрэг бол шалтгаан, үр дагавар нь ял учраас ял зайлшгүй тохирсон байх ёстой гэсэн санаа юм.
- Тэгвэл насанд хүрээгүй хүүхэд хүчиндэж алсан нөхөрт зайлшгүй тохирсон ял нь,тэр дундаа монголд-цаазаар авах.
- Монгол түмний эрх ашиг, төрийн нууцыг харьд урваж, худалдаж, алдсан төрийн албан хаагчид оногдох ял-цаазаар авах
- Үндсэн хуульд заагдсан нийтийн баялгийг харийн дээрэмчин, луйварчидтай хамсан, хувьдаа завшиж, харьд байршуулсан цөөхөн нь хагарталаа баяжиж, нийтээрээ ядуурхад хүргэсэн улс төрч, гэмт бүлэглэлийн толгойлогчдод ноогдох шудрага ял-цаазаар авах
Тэр ял цааз нь СЗХ-ны бадралыг алсан хзх-ны захиралынх шиг нууц биш олны болон, ядаж хохирогчийн нүдэн дээр үйлдэх ёстой.
Үүнийг бидний баримжаалдаг олон оронд хэрэгжүүлж байна. бид орос,хятад, ану, японыг баримжаалдаг бол тэнд тийм. Японы нэг ерөнхий сайд дэлхий даяар “бид цаазаар авах ялаас хэзээ ч татгалзахгүй ” гэсэн билээ.
Тийм ээ, хилэгнэсэн монголчууд цаазаар авах ялыг сэргээхийг шаардах, төр нь хүчгүй, хууль цааз хэрэгжүүлэгч нь худалдагдасныг засуулах, төв азийн энэ үндэстэн тохирсон засаглалын тэнцвэр бий болгохыг шаардаж, стандарт бус сонгууль хийж, цунами дэгдээлээ.
Үүнийг мэдэрч байгаа бол зайлшгүй цаазаар авах ялтныг, ял авах луйварчинг төрд оруулахыг чагталсан улс төрчийг баатар болгоход яг бэлэн байна.
Алдар нэр, александрийг багана шиг дурсгалд мөнхрөх дургүй улс төрч байдаг гэж үү. Ийм түүхэн боломж дахиад гарахгүй.
Со.Инженер
Сэтгэгдэл (45)