1990-оноос хойш Монгол улсад шашныг чөлөөтэй болгожээ. Гэвч Шашны боловсрол олгодог сургуулиудад орчин цаг үедээ тохирсон СТАНДАРТ тогтоовоос зохино.
Шашны анхан шатны боловсрол олгодог бага дунд сургуулиудад Монгол улсын иргэдэд олгодог үндсэн боловсролыг олгож, тус сургуулиудыг төгсч байгаа төгсөгчдийг улсын шалгалтанд хамруулан аттестатын үнэмлэх олгож байх хэрэгтэй.
Тухайлбал хүн төрлөхтний бий болгосон Математик, Физик, Хими, Биологийн шинжлэх ухааны мэдлэгийг тодорхой түвшинд олгож байх нь зөв юм.
Мөн Шашны ахлах ба дээд түвшний боловсрол олгодог сургуулиудад Уран зураг, баримал, Архитектур, Эдийн засагч, Нягтлан бодох, Компюторын Код бичих, Англи, Орос, Герман, Хятад зэрэг хэлнээс орчуулга хийдэг орчуулагч зэрэг тусгай мэргэжил олгож байвал нэн зохилтой.
Бас Шашны боловсрол ологчдыг Монгол улсын иргэдийн адил хугацаат цэргийн албанд татаж, эх орноо хамгаалах үйлст оролцуулж байх шаардлагатай.
Шашны боловсрол олж байгаа хүн Гал түймэр, үер, газар хөдлөлт, цөмийн цацраг болон химийн бохирдолттой орчинд өөрийн ба бусдын амь насыг хамгаалах арга технологит суралцсан байх ёстой.
Энэ бүхнийг өгүүлдэгийн шалтгаан нь Шашны сургууль төгсч байгаа иргэн нь хүний нийгэмд ажил хөдөлмөр хийж, өөрөө өөрийгөө тэжээж, улсын аюулгүй байдалд тус нэмэр болж байх ёстой гэсэн СТАНДАРТ шаардлагаас болжээ.
Шашны сургууль төгссөн хуварга хүн Нягтлан бодохын ажил хийж, гэдсээ тэжээх чадвартай байх нь юу нь муу гэж. Мөн хуварга хүн уран баримал барьж, зураг хөрөг зурж гайхамшигтай бүтээл туйрвахад болохгүй юу байхав.
Шашны боловсролтой хүн янз бүрийн гадаад хэлнээс эх хэлрүүгээ орчуулга хийж, бүтээл туйвах чадвартай байх нь сайн хэрэг.
Цэвэр шашны боловсролтой хүн Гэдсээ тэжээхийн тулд бусдын өглөгийг харж суудаг хүн болох нь хамгийн муу юм.
Одоо цагт Ламын нэр зүүсэн зарим нэгэн бүтэлгүй хүмүүс иргэдийг төөрөгдүүлэн залилан мунхруулах байдлаар орлого олж байгаа нь илэрхий залилангийн шинжтэй болжээ.
Үүнээс гарах арга бол Шашны сургуулиудад СТАНДАРТ тогтоох явдал болов уу гэж санана.
Г.БАЯН
Сэтгэгдэл (4)