Улс төрч, сэхээтэн, судлаачдын фалитрт зориулж байна.Зав гарган чадвал 2 уншина уу. Олон онолчдын өмнүүр, олон гадаад үгтэй, ойлгоход төвөгтэй ч ертөнцийн үүсэл хөгжлийг, динамик дунд нь судалдаг, нэгэн онолтой холбон нэг л удаа сонирхлоо даган үүнийг бичихийг хүслээ.
ОНОЛЫН ХЭСЭГ:
Үүнийг СИНЕРГЕТИК БА АЯНДАА ЦЭГЦРЭХ ТОГТОЛЦООНЫ тухай универсаль онол гэнэ.
1970-аад оноос мэдээлэл зүй, математик, философи, биологи, астрономи, физик, инженеринг, орчин мандлын судалгаа, нийгэм улс төр судлал, философи, эдийн засгийн салбарт ашиглаж эхэлсэн шинэ залуу онол гэж болно.
Ертөнцийн гарал үүсэл, хөгжил, эволюцийг судалсан Л.Больцман, Ч.Дарвин нарын суут онол хувь хүний оюун ухаан, физиологийн процессийн болзолгүй үйлдэл, урьчлан таах боломжгүй сонголт, нийгмийн улс төр-эдийн засгийн тогтолцооны бүтцийн огцом өөрчлөлт, хямралуудыг тайлбарлахад эсрэг үр дүн өгч мухардалд орсон.
Больцманыхаар ертөнц хаост орж өөрийгөө сөнөөх, Социаль-дарвинизм онолоор хүний нийгэм иргэншил мөхөлд хүрэх асуудалд тулжээ.
Эволюцийг тайлбарлах универсаль онол-синергетикийг академич Н.Вернадский дэвшүүлэн тавьж, олон чиглэлээр судалгаа нь маш их урагш ахисан билээ.
Эволюцийг зөвхөн дүрсийн хувирлын хөгжил, илүү сайны сонголт, түүний генийн удамшил гэх биологийн хүрээнд авч үзэхгүй бүх байгаль, нийгэм, хүрээлэн буй орчин, мэдээллийн системийн огторгуй, улс төр ,оюун ухааны салбарыг иж бүрнээр хамруулан үзэх болсон. Энэхүү ертөнцийг өмнөх нийгэмд арай хялбарчлан, сонгодог аргаар тогтвортой төлөвтэй болгон төсөөлж, шугаман хуулиар илэрхийлж, шугаман тэгшитгэл, эвклидын ертөнцөөр ихэнхдээ тайлбарлаж байсныг бид гадарлана.
Амьдрал дээрээ бид үргэлж тун тогтворгүй ертөнцөд амьдардаг бөгөөд алхам тутам хувьсал өөрчлөлт, осол гамшиг, сүйрэл, шинэчлэл задралтай, шугаман бус олон хэмжээстэй, хаос ертөнцтэй нүүр тулж байдаг.
Энэ онолоор хоорондоо хол зайтай А,Б хоёр цэг авахад л эволюци ба хувьсал тогтвортой төлөвт байгаа шиг боловч бага шиг доргилт, хэлбэлзэлд /флуктуаци/ байнга өртөж, тогтвор тэнцвэрээ алдан, шинэ бүтэц рүү шилжих явц үргэлж ноёрхож байдаг гэсэн үг.
Энэ бол тогтвороо алдсан нэг хаос орчноос нөгөө хүртэлх зайнд олон олон жижиг шинэчилэл, бүтцийн өөрчлөлт бүх салбарт явагдаж, байгаль,нийгэм, ген, угсаа, оюун санаа, ухамсар өөрчлөгдсөөр байдгийг номолдог.
Энэ хаосоос үүссэн шинэ бүтэц тодорхой нөхцөл хугацаанд бие биенийхээ давуу дэвшлийг хүлээн зөвшөөрч, “хамтын ажиллагаа“ хэлбэрээр цэгцлэгдэж, илүү өндөр эрэмбэд хүрхийг АЯНДАА ЦЭГЦРЭХ ТОГТОЛОО гэх ба СИНЕРГЕТИК гэдэг нь өндөр эрэмбэнд тэмүүлэх “хамтын ажиллагаа”, дургүй ч хүлээн зөвшөөрч,илүү дээд эрэмбэд хүрэх эрмэлзэл, ариун санааг агуулдаг нэгдмэл ойлголт.
Ингээд онолын танилцуулгаа хоёр гол төлөөлөгч болох алдартай академич, Нобелийн шагналтан математикч, физиологичын тодорхойлолтоор өндөрлөе.
Нобелийн шагналт И.Пригожин томъёлохдоо:“Өөрчлөлт хөгжлийн явц ямар нэг байдлаар тогтвортой,тэгш магадлалын төлөвт орж байвал түүнд харгалзах энтропийн /эмх замбараагүй,тодорхой бус байдалын илэрхийлэл/ өсөлт хамгийн бага байсан гэсэн үг” гэжээ.
К.Анохин:“Хувь хүний биеээс эхлээд нийгэм, улс гүрэн, эдийн засгийн тогтолцоо, бодис юмсын аль нэг тогтвортой СИСТЕМ гэж харилцан хамааралтай олон элемент дундаас хамгийн сайн хамтарч чадан нийцэж,сайн үр дүнд хүрсэн цогц бүрдэлийг хэлнэ” гэжээ.
Гол схемийг нь тайлбарлавал байгаль, нийгмийн хөгжил нь жижиг доргилтыг замхрах хэлбэлзлийн долгион шиг унтраан, тогтвортой төлөвт байлгаж байгаад тодорхой энтропи шалтгааны өдөөлтөөр хоёр, гурав, олон хуваагдан, шинэ бүтэц төлөвшил хайж эхэлдэг.
Энэ нь салбарлан хаос руу шилжиж байгаа Б цэгийг бифуркацийн /хоёр хуваагдах гэсэн агуулгатай үг/ эхлэл гэнэ.
Энэ замдаа харьцангуй түр тогтвортой тэнцвэр юм шиг хоёр зам нийлж, шинэчлэлтийг зогсоосон хуурамч орчин үүсгэдэг, энэ нь тодорхой бүлгийн сонирхолоор тэнцвэрийг барьж, шинэчилэлийг зогсоох нөхцөл болох бөгөөд энэ хуурамч хорт тогтворжилтыг АТТРАКТОР /ус воронк дундуур урсан нэг цэгт цуглахтай адил бие бие рүүгээ тодорхой эзний зорилгоор татагдан орох процесс / гэнэ. Энэ нь 2 янз синергетикийн жирийн бүрдэл, нэг элемент болсон нөгөөдөх нь гаж аттрактор гэж ангилна. Энд би гаж атракторыг жигшил болгож, синергетикийн хуулийн бүрдэл болсон аттракторыг санал болгож бичлээ.
Үлгэрлэвээс нэг гол урсаж яваад олон салаалах, түүнээс хоёр нь тодорхой зай туулаад эргэж нийлэн дундаа аттрактор арал үүсгэх, бусад нь салаалан далайд цутгах юм уу элсэнд шингэх.
Эсвэл Монголын нэг нам хоёр, түүнээс олон салж энэ хоёрт байгаа эрүүл бусууд нь эргэж нэгдэн гаж аттрактор түр зуурын холбоо үүсгэн шинэчилэлийг саатуулах эсвэл хоёр намын эрүүл хэсгүүд нийлж цоо шинэ бүтэц үүсгэн, мууг халан сайныг нь сонгон хамтран шинэчилэгдэх процесстэй зүйрлэж болно.
Аттракторын дараа жинхэнэ том өөрчлөлт үүсдэг. XIY-XX зууныг тогтвортой эволюцийн үеүүд дараа нь бифуркаци үүссэн гэж үздэг. Октябрийн хувьсгал, манай Ардын хувьсгалыг синергетикүүд гариг таталцлаас салан ирж, шинэ тойрог үүсгэн шинэ дэг тогтоосонтай адил гэж зүйрлэдэг.
Монголд яг энэ процесс үүссний дараа хаосоор дамжин, аяндаа цэгцрэн эрэмбэлэгдэх тогтолцоонд саад зэтгэр тохиож, зорилготой, гамшигтай, гаж сонин аттрактор үүссэн гэж би үзэг цаас нийлүүлж сууна.
Улс гүрэн хөгжин мандах тааламжтай төлөв, нөхцөл бол-тогтвортой хөгжлийн бодлого
УЛС ТӨРИЙН ХҮРЭЭНД:
Энэ ертөнцийн хөгжил хөдөлгөөн,тэнцвэр,тогтвор гармоник байдлаар ертөнцийн “Алтан дундаж” буюу тодорхой хэлбэл Фабоначчигийн тоо 2/3 буюу 0,618 и 0,372 дээр тэнцвэрээ барьдаг гэж байгалийн шинжлэх ухаан, математик аппаратад тулгуурлан хэлдэг.
Аливаа нийгмийн доторх оюунлаг, боловсролтой,соёлыг тээж явдаг, шалбалзуур хэсэг 3-ны нэгд хүрч байгаа тэр нийгэм,тэр парламент 100 хувийн тогтворыг бий болгодог гэж онол баталдаг.
Монголын хөгжлийн бодлого тодорхойлсон хамгийн анхны хоёр парламент яг энэ тоон дээр тогтсон тул хүч тэнцэж, тогтвортой төлөвт орж, маш няхуур сайн бодлого,хууль гарч, сайн парламентчид ажиллаж, улс орны хөгжил өндийж эхэлсэн.
2000 оны сонгуулиар тэнцвэр алдагдсаар авилгалд живж, хүчирхийлэл гаарч,хэвлэл мэдээлэл монопольчилагдаж, ардчилалын хүрдийг ухрааж, странный аттрактор бий болж эхэлсэн.
Үүний томоохон төлөөлөгч Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын кадрууд. 2004,2005 оны сонгуулийн дараа мөн “алтан дундаж ” алдагдаж, тогтворгүй байдал үүсч, хүний амь нас сүйдсэн. Үр дүнд нь АН ба МАХН бифуркацид орж МАН,МҮАН гэсэн 4 нам үүссэнээр улс төрийн тогтвортой төлөвшил алдагдсан. Үүний гол төлөөлөгч, генераци хийсэн хүмүүс Багабандь, Н.Энхбаяр,С.Баяр,М.Энхболд, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан.
Цаашид хуурамч тогтвортой байдал үүсгэх, олон кнопчин гаргаж ирэх зорилгоор амлалтаар булж, нийгэмд тайзны урлаг, бөхийн дэвжээ, цэнхэр дэлгэцээр танил болсон дуучин, бөх, сэтгүүлч популистууд олноор хууль тогтоох байгууллагад оруулж ирснээр улс гүрний тогтвортой хөгжлийн амин сүнс гуравны нэгээс багагүй байх ёстой оюун санааны баялаг тээгч,сэтгэгч элит давхрага байхгүй, алтан дундаж үгүй болсон.
Зүйрлэвээс гурван хүрз хайрга,нэг хүрз цемент хийвэл хамгийн сайн бетон болох байсан бол 10 хүрз хайрган дээр ганц хүрз цемент хийсэн бетоноор барилга барьж байна.
Үүнд бүх намын дарга нар уралдан хувь нэмэр оруулж, нам, төрийн нэр хүндийг сонгогч олон түмний дунд шавхайтай хутгасан. Үүнд хамгийн гол үүргийг Н.Энхбаяр, С.Баяр,Ц.Элбэгдорж, сүүлрүүгээ М.Энхболд,С.Эрдэнэ нар бүр алийг нь алдуулж байна.
Энэхүү онолоор амьтай, амьгүй, байгаль нийгмийн эволюци хөгжил эхлээд зэрлэг ухамсаргүй урсгалаар морфогенез байдлаар явж улам дэгжсээр илүү хүнлэг биеогенез, цаашлан ухамсар оюун санааны хөгжил өсөн тэлж, эцсийн эцэст бүтээлч оюуны ноомандлын иргэншилд хүрснээр, зүйрлэвээс дээд ухамсар шүтэж амьдрах зүгрүү очхыг заадаг.
Манай монголчууд өнөөдөр оюуны ухамсраа уландаа гишгэсэн адгуусанлаг морфогениозын төвшиндөө царцлаа.
Бид хуурамчаар хуйвалдан бий болгосон МАН-АН-ийн гаж аттракторт орсон нь энэ хуулиар хатуу энтроп өдөөлтөнд орох нөхцөл рүү явж байна.
Монголын хууль тогтоох байгууллага хамгийн олон популисттай, оюунлаг элит давхарга нь гудманд гарчихсан, сонгогчдын боловсрол тас харанхуй, сонгуулийн хууль гаж, олон түмэнд мэдээлийн хэрэгсэл ашиглан танигдсан популист мэргэжлийн хязгаарлалтгүй, дэлхийн шившиг болсон бараг цорын ганц арал, цорын ганц улс боллоо.
Энэ арлыг л гаж АТТРАКТОР гэж энэ онол нэрлэдэг. Үүнээс л нийгмийг бүхлээр нь шинэчлэх, нийгмийн айхавтар хөдөлгөөн үүсдэг.
Өнөөдөр сонгуулийн систем байж болох дээд хэмжээгээр бохирдлоо. Хууль хяналтын байгууллагын амыг хааж, сонгуулийш олон хар технологоор будлиулж, төрийн бүх эрх мэдлийг булааж авах гэмт хэргийг захиалгаар санаатайгаар хийх болсон нь төрийн сонгуулиас эхэлж,АН-ын үүрийн сонгууль хүртэл сүлжээ үүсгэн бэхжиж байна.
Үүний гол төлөөлөгч Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Эрдэнэ, Түвдэндорж, Ундуй,Сундуй нар,үүрэг авсан шат шатны цагдаагийн дарга, шүүгчид, сонгуулийн хороод гэдэгт эргэлзэх юм алга.
Ийм сүлжээ үүссэн тул цаашид МОНГОЛД СОНГУУЛЬ хийх нь ямар ч утга учиргүй гутамшиг доромжлол болсон.
Хэнийг гаргах, хэнийг “алах нь” тодорхой гаж аттрактор үүсгэсэн хүмүүсийн үзэмж болсон байна.
ЭДИЙН ЗАСГИЙН ТАЛААР ТОВЧ:
-Үүнд мөнөөх ертөнцийн алтан дундаж яригдана. Дэлхийн хөгжлийн магнат болсон БНХАУ-ын эдийн засгийн секторын 2/3 төрийн капитал ноёрхож,үлдсэн нь хувийн хэвшил ба үйлчилгээнд ноогдон тогтвортой хөгжил ханган,төрийн капитализм улсыг нь, төрийг нь,армийг нь хүчирхэг болгожээ. Гэвч авилгал толгойн өвчин болсон.
-Энэтхэг,АНУ мэт том эдийн засаг эсрэг хандлагатай ч баян хоосны 2 туйлд ялгарч, уян хатан хуулийн орчноор тогтвор хангаж байгаа ч баялагийн хуваарилалтын маргаан мөнхийн асуудал болжээ.
-Өнөөгийн Монгол хамгийн коварьный зэрлэг, дээрэмчин, тонуулчин, хуйвалдагч,хулгайч оффшоорчдын замаар мөрлөж, шинэ бифургацаар салсан сонгодог төлөөлөгчид нь эргэж нийлэн гаж АТТРАКТОР үүсгэн, түүнд МАН-АН-ын сонгодог шуналтан, алуурч, дээрэмчин, харийн хөлсний агент, төмсөгдүүлсэн урд нь эдийн засгийн өндөрлөгт хулгай хийсэн фракциуд цугларч, олсон мөнгөнийхөө нэг хэсгийг оффшорт нууж, нэг хэсгээр санал худалдан авч, нөгөө хэсгээр эрхээ мэдлээ, хугацаа сунгах, хэргээс мултрах, оршин тогтнох хугацаагаа уртасгах хэрэгсэл болгож байна. Үүний гол төлөөлөгчид, удирдагчидыг судлаач Д.Ганхуяг нэг бүрчлэн цохсонтой санал нийлж байна.
ХУУЛЬ ЭРХИЙН САЛБАР:
Засаглалын тэнцвэрийг санаатайгаар алдагдуулсан. Алтан дундаж алдагдсан. Дээд сургуульд хууль хяналтын боловсон хүчин бэлтгэх тоо, байгууллага, орон тоо, барилга контор, эмнэлэг,чуулга, зэргээ оруулаад нэг цагдаа, нэг прокурор, нэг шүүгчид оногдох хэрэгтэний тоо алтан дундажийг барихаа больсон.
Түүнийг гүйцээхийн тулд нийгмээ шоронжуулж, төлөвлөгөөтэй юм шиг тооны хойноос хөөцөлдсөн, матаач хүмүүс, төрийн бус байгууллага гэх паразит цуваа үүсч, матаасаар шалгасан болоод хаадаг, олон хэрэг шалгаж ажил хийсэн болж харагддаг, нийгмийн дунд айдас хүйдэс үйлдвэрлэдэг, захиалгаар хэрэг үүсгэдэг, хэрэг завшуулдаг гэх муу нэр нь нэлэнхий монголын хэмжээнд ҮНДЭСНИЙ СТАНДАРТ болтлоо унасан салбар болжээ. Сайн лам, сайн шүүгч аль нь гэдгийг мэдэхүүе бэрх болсон. Цөөхөн хэдэн хүний балагаар маш олон сайн хүмүүс хүн рүү эгцлэн харах аргагүй болжээ. Одоо тэднээс л иргэний эр зориг, арслангийн зүрх дутагдаж байна. Тэдэн дундаас тун удахгүй тодрон гарч ирэх жинлүүр барьсан хуульч олон түмний ХАМГИЙН ТОМ ХҮЛЭЭЛТ боллоо.
Хуулийн салбарт “алтан дундаж” тогтвортой тэнцвэр алдагдажээ. Аливаа зүйл тэнцвэр алдагдахлаараа хөдөлгөөнд ордгийг физик заалгасан хүмүүс мэднэ. Хүчдлийн ялгаанаас тог гүйнэ, төвшний ялгаагаар ус урсана, короляцийн хүч,гравитацийн хүчний ялгаагаар ваннтай ус доош эргэлдэж орно, баян хоосны ялгаагаас үзэн ядалт бий болно,ажилгүй хүн-өндөр цалинтай хүний дундаас атаархал үүснэ.
Энэ бүхэн нийгэмд эхлээд доргилт, дараа нь хуваагдал, тэгээд хаост оруулж хувьсгал,өөрчлөн байгуулалт руу түлхэнэ. Үүгээр далимдуулж, өс хонзон авах, өгөөгүйг авах, үхэхийг хүсээгүйг үхүүлэхэд хүрнэ. Эдийн засаг хохирч,түншүүд хаяна, нүүрс шороо болж, зэс ногоон чулуугаараа үлдэж, алт элс, кварцийн судалдаа харагдахгүй болно. Хариас дэмжлэг гуйж, худалдагдана, тусгаар тогтнол хэврэгшинэ. Урвагчид “шалаар нэг серёжа” болно.
ГАРАХ ЗАРИМ АРГА БАЙЖ БОЛОХ ЮМ:
Монгол далайд гарцгүй. Японоос өөрцгүй арал. Япон баруун талдаа шар тэнгэс,зүүн талдаа номхон далайгаар хаагдсан. Усан онгоцгүй бол сөнөө. Монгол хуурай газран далай орос, хятад хоёрын дунд хаагдсан. Төмөр зам онгоцгүй бол өнгрөө.
УЛС ТӨР-ЭДИЙН ЗАСАГТ
1.Тэднээс сурах юм байна.Япон хүний ажиллсаг хичээнгүй чанар, ур ухаан, дайчин уламжлал, гүн ухаан, эрдэм мэдлэг,авъяасыг цаасан дээр буулган хуульчлах, олон сайн японоос шилдэгийг нь олж төрд тавих билгийн нүд бүхэн тэдний ГЭНРО гэх ахмадын зөвлөлд байгааг Мэйжи хаан олж харан ТӨРИЙН АХМАДЫН ЗӨВЛӨЛ байгуулж улс гүрнийхээ бүх бодлогыг тодорхойлуулж, улс орныхоо тогтвортой тэнцвэрийг хангуулжээ. Тэд л бүтээлч оюун ухааны НООМАНДАЛ нь болж өгсөн байна. Үүнийг удаа дараа хэлсэн билээ.
2.Япон Либераль нам, Демократ нам нийлж ЛДН байгуулан олон жил тогтвортой төр барьжээ. Тэнд НАМЫН АХМАДЫН ЗӨВЛӨЛ байх бөгөөд тэр нь намын байрныхаа хамгийн дээд давхарт контоорлодог тул хэнийг дэвшүүлэх вэ гэж намын даргаас асуувал дээшээ хуруугуураа заадаг тийм гайхамшиг байдаг ажгуу. Манайхан шиг бүгдийг нь зэрэгцүүлээд намын үүрээр өрсөлдүүлэн гээд мөнгө тарааж, хооронд нь улаан дайсан болгодог маанаг юм руу яваагүй байна. Учир нь монгол япон шиг эртний их угсаатай, төрөө, ахмадаа хүндэлдэг уламжлалтай, нэг үндэстний улс болохоос далайн цаадруу хувь тавилангийн дэнчингээр шидэгдсэн цагаачидын улс биш. Хажууд чинь алтай хэлтний бүлгийн маш эртний заншил бэлэн байна.
Эдгээр хүмүүс тогтвортой тэнцвэр барихаа хэнээр ч заалгахгүй.
3. Улс төрийн хүрээний өнөөгийн гаж аттракторыг задалж, шинэ бифуркацид оруулан цоо шинэ, шинэчлэлийн давалгаа өрнүүлж чадах туршлагатай хийгээд залуу эрүүл, эрч хүчтэй зөв зам дээр зогсож байгаа АН-МАН-МАХН-Уянгын нам хамтарч монгол орондоо шинэчлэлийн бүтэц орон зайг авчрах бүлэглэл, үлгэрлэвээс японы ЛДН шиг шинэ төвийн үзэл баримтлалд тулгуурласан нам байгуулах ажлыг эхлүүлэх шаардлага тулж ирсэн байна.
Үндэсний хэмээх нэртэй, үндэстнээ хорлож дууссан АН-МАН-ыг задлан бифуркацид оруулж,дахин улс төрийн шинэ бүлэглэл авчрах тухай бодлууд бодох л асуудал. Бузраас салах цаг мөчлөг,олон түмний дэмжлэг авах таатай цаг, боломж гадаа ирчхээд байна. Лидерээ дараа болж, зарчмаа тохирцгоо.
Өнөөдөр үндэсний хэмжээний хоёр том намын өнөөгийн ЛИДЕР БА ЛИДЕРҮҮД ар халхын хэмжээнд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн хууль зөрчих, авилгал хөгжүүлэх, нийтийн өмчийг хулгайлах, завших, аллага хийх, сонгууль будлиулах талаар есөн шид нь бүрэлдсэн хүмүүсээс бүрджээ.
ҮҮНИЙГ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ НАМ ГЭХГҮЙ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ЭМЭГНЭЛ гэж болохоор байна.
Үүнийг МАН талаас У.Хүрэлсүх, Ж.Энхболд,Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин,Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд тэдний эрүүл сэтгэлгээт залуус, АН-аас Н.Алтанхуяг, Р.Гончигдорж, Санжмятав нэг ардчилалын хэсэг, МҮДН-ий хэсэг, МОАН санаачлагын хэсэг, КРОУНЫ хэсэг,Зүүн хойдын хэсэг,АСХ, ШДХ, МАХН, Уянга нар уулзан, элч солилцож, эхний ээлжинд ерөнхийлөгчийн дэргэд “дугуйлан” үүсгэх, аажмаар интеграцид орж, ТӨВИЙН НАМ байгуулж, цаашид хөрөнгийн шудрага хуваарилалт, баян хоосны ялгааг арилгах, дундаж чинээлгээс бүрдсэн, 66 хувь хувийн өмчит,33 хувь төрийн капиталт улс болох ажлыг оройлох саналыг бодох ёстой. Хоёр танхимтай парламент үүний манаа байх болно.
4.Олон түмний дунд хуурамч ойлголт, эв нэгдэл үүсгэн эвсэж,нийтийн баялгийг хулгайлж, оффшор зонд нууж, хууль бусаар баяжсан цөөхөн бүлэглэлийн дарангуйллыг хязгаарлах хуулийг батлуулах шахалтыг олон түмнээс үзүүлэх үүднээс
• Цаазаар авах ялыг сэргээх, муу хүмүүсээс бүрэн салах
• Төрийн эрхийг хууль бусаар авах ажиллагаа хийж сэдсэн муу улс төрчдийг хатуу хариуцлага тооцох хууль батлах,
• Мэргэжлийн давуу байдал ашиглан олон түмэнд танигдсан урлаг соёл,спорт, шашин зан үйлтэй холбоотой мэргэжлийн хүмүүсийг давуу боломжийг хязгаарлах,
• Хууль хяналтын байгууллага санаатайгаар төрийн мэдлийг хууль бусаар авах зөрчлийн хажуугаар өнгөрснийг тооцох хариуцлагыг хатууруулах
• УИХ болон төрийн өндөр албан тушаалтныг эргүүлэн татах хуулийг нэн яаралтай өргөн барихыг шахах
• Эрх мэдлийн тэнцвэр хангах хуваарьлалтыг тодорхой болгох
• Авилгалын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сунгах,эрүүгийн биш эдийн засгийн агуулгатай болгох
• Авилгалын хэргийг өршөөлд үл хамааруулах
зэрэг арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж чадахгүй бол ёстой жинхэнэ Ардын түр хурал байгуулж, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хоёр танхимтай парламенттай болгохын төлөө тэмцэх хэрэгтэй болсон байна.
Нуршлаа зогсоож хүлцэл өчье.
Энэ бичээс захиалгат бус миний олон удаа бичиж байгаа мунхаглал гэдгийг ФБ найз нар маань гадарлана.
Энэ олон харь үгнүүд дэлхий дахины оюун, шинжлэх ухааны салбарынх болохоор гамгүй орууллаа.
Инженер Со. 2017
Сэтгэгдэл (13)