1964 оноос Оросууд судалж тогтоосон энэ төсөл 40 гаран жил яригдаж байна. Энэ төслийн талаар ОХУ-д эсэргүүцдэг тодорхой улс төрч, болоод нийгмийн бүлэг байдаг.
Дэлхийн Өвийн Холбоо гэх байгууллага нилээд садаа болдог. Монголд зарим нэг жижиг нам, Балдорж агсны хэвлэл,сэтгүүлчид тэд нартай нэгдэж,дуу хоолой болдог.
Хэдий ийм ч Оросын талд бас чамгүй олон судлаач улс төрчид дэмжин, зөвшөөрч байна. Тэдний сэтгэгдлийг Монгол түмэндээ танилцуулъя:
1. 2017 оны 8 дугаар сарын 4 В.В.ПУТИН ЦЭХЯ-ндаа өгсөн үүрэгтээ: "...Би энэ асуудлыг мэднэ. Хүмүүстэйгээ ярилцсан. Энэ байгууламж үндсэн гол дээрээ биш нэг цутгал дээр байгуулагдах учир экологийн төрх байдалд ямарч нөлөө үзүүлэхгүй..."
2. ОШУА-ын Байгал ба сибирийн салбарын ЭНБД доктор ИРИНА МАКСИМОВА: 2016.05.25-нд “Байгал нуурын урсацын 50%-ийг эзлэх Сэлэнгэ мөрний зөвхөн 3-ний 1 нь Монголын нутгаас тэжээгддэг. Бусад 3-ний 2 хувь нь ОХУ-ын уснаас бүрддэг. Иймд Монголоос бүрдэхүүлэх урсацын хэмжээ нийт Байгал нуурт цутгах урсацын 6-ний 1 хэсэг гэж ойлгож болно"
3. ОХУ-ын Алтайн ИС-ын геоэкологийн тэнхмийн эрхлэгч ГЕННАДИЙ БАРЫШНИКОВ:2016.05.24 “... Сэлэнгэ мөрний урсацын хэмжээний хувьд нуурт 99 гол горхи цутгадаг болхоор ганц эх үүсвэрийн урсац багассанаас болж Байгаль нуур ширгэхэд нөлөөлөл үзүүлэхгүй...”
4. Байгаль нуур судлаач,эрдэмтэн ЛЕОНИД КОЛОТИЛО: 2016 оны 5 дугаар сарын 24 “...Байгал нуурт ширгэх аюул байхгүй. Байгал нуурын усны түвшин өчүүхэн бага зэрэг багасана. Энэ шуугианыг орлого нь багассан ОРОСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРААС гаргаж байгаа..."
5. ОХУ-ын Лимонологийн /Лимонология-нуур судлал/Институтын захирал ШУ-ны доктор АНДРЕЙ ФЕДОТОВ: 2016 оны 5 дугаар сарын 25 “...Монголын нутагт УЦС барьсанаар БайгалЬ нуур ширгэх аюул байхгүй. Арал нуурт тохиолдсон шиг гамшиг Байгаль нуурт тохиолдохгүй. Сэлэнгийн нийт урсацын хэмжээний 70% нь ОХУ-ын нутаг дэвсгэрээс цутгагддаг. Усны түвшинд бага зэрэг нөлөөлөх боловч энэ нь ноцтой байдалд хүргэхгүй...”
6. ОШУА-ын профессор ЁНДОН ГАРМАЕВ: 2017 оны 4 дүгээр сарын 17 “Байгаль нуурын асуудлыг улс төрийн ашиг сонирхол болгож байна. Монголын эрдэмтэдийн судалгаагаар сүүлийн 20 жилийн хугацаанд тус улсын нутаг дэвсгэрт 700 орчим гол,450 орчим нуур ширгэж, улсын баруун хязгаар дахь мөстлөг маш эрчимтэй хайлж байгааг тогтоосон байдаг.Энэ бүхнээс үүдэн хөрсний талхлагдалт,цөлжилт эрчимжиж байна. Тийм ч учраас монголчууд өнөөдөр цогц зориулттай усан сан байгуулах асуудлыг дэвшүүлж байна.Өөрөөр хэлбэл ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАХ зорилгоор биш тэдний хувьд илүү чухал усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх зорилго бий. Монгол бол цөлжилт хамгийн их явагдаж байгаа газар. 20-30 жилийн дараа Монгол улс усгүй болох магадалтай. Тиймээс цэвэр усны нөөц сан байгуулах нь тэдний хувьд зайлшгүй чухал. Би Монголд УЦС байгуулахыг хамгаалах зорилт тавиагүй. Ус зүйн талаас ямарч аюул авчрахгүй. Харин хүсээд байгаа шалтгаан бол Оросын удирдлага ,олон нийт Сэлэнгэ мөрний сав газарт усан техникийн барилга байгууламж барихад эсэргүүцээд байдаг,ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэлтэй Байгаль нуурыг тэдгээр УЦС-ын “ус хүлээн авах сан” болгоод байгаад оршино...”
БУРИАД улсын амбан захирагч АРНОЛЬД ТУЛОХОНОВ : 2017 оны 8 дугаар сарын 12-н
“...Бүгд л УЦС барихыг хорих хэрэгтэй гэх юм. Үнэн хэрэгтээ монголчуудын туйлын зөв. Тэд амьдралынхаа нөхцөл боломжийг сайжруулахыг хүсч байгаа учраас би дэмжиж байна. Орос улс баялгийг хуваалцах ёстой гэдгээ ойлгохгүй байгаа бол монголчууд УЦС-аа бариг. Хөрш орнууд хамтран ажиллахад бэлэн байхад оросууд эрх тэгш харьцдаггүй юм бэ.” -Дэлхий даяар бүгдийг л хувааж байдаг. Бид ч хуваалцах ёстой. Тэр дундаа монголоос ус авч байгаашдээ.Бид өнөөдөр нэг киловатт эрчим хүчийг 12 рублиэр монголчуудад зарж,үүгээрээ мөнгө олж байгааг би огтоос ойлгодоггүй юм. Орос улс Хятад улс руу эрчим хүчээ өөрийн өртгөөр 2 рублиэр зардаг хэрнээ монголчуудад нийлүүлснээсээ ашиг олох гэж хичээдэг.Гэтэл тэнд чинь Эрхүү мужаас ч бага, ердөө гуравхан сая хүн амьдарч байгаашдээ, Орос улс хуваалцах хэрэгтэй.” гэхчлэн зарим нь уярам сайхан үг хэлжээ.
МОНГОЛЧУУД БИД ДОТООДДОО БОЛООД ГАДААДДАА ДЭМЖЛЭГ АВАХГҮЙ БАЙХ ЗАРИМ ШАЛТГААНЫГ ӨӨРСДӨӨСӨӨ ЭРЦГЭЭЕ:
Нэгэн жижиг жишээ татъя. "Нэг тамхичин эр- "ламтаан сүмд тамхи татаж болох уу" гэхэд ламтан -"мэдээж болохгүй" гэжээ. Дараагийн удаад -"ламтаан тамхи татаж байхдаа мөргөл үйлдэж болох уу" гэж лам-"бололгүй яахав" гэж ингээд тамхиа чөлөөтэй татжээ.
Яг үүнтэй адил монгол асуудлаа зөв тавьж чадаагүй.
А. Монголчууд асуудлыг тавихаасаа мэргэжлийн бус, уян хатан биш, ус ашиглан орлого ологчийн байр суурь, зоосны нүхээр тавьдаг,дээр нь хэвлэл мэдээллээр шуугиулдаг, ДБ,АХБ зэрэг их гүрэн Орос,АНУ зэрэг орны нөлөөлөлтэй банкны зээл, тэдний стандарт оролцоогоор судалгааны ажил санхүүжүүлснээр нөлөөлөлд автан, маш их цаг алдаж,эрх ашгийг хамгаалагчдыг нь шургуулж,газар авхуулсан.
Б. УЦС гэж ярихыг бүүр болих хэрэгтэй. Энэ чинь УСАН ЦОГЦОЛБОР. Олон зорилготой. 1.Голын урсац тохируулгын барилга. Үер ба урсац хомсдхоос хамгаалах. 2.Ирээдүйн хуурайшлын үеийн усны нөөцлүүр,ус хангамжийн зориулттай. 3.Хүлэмжийн хийг бууруулах олон улсын конвенцийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зорилготой. 4. 47 дугаар өргөрөг орчмын экологийн таатай нөхцлийг бий болгох зорилготой 5. Нэгэнт усны түрэлт бий болсон бол хажууд нь эрчим хүчний турбины байгууламж суурилуулж,сэргээгдэх эрчим хүч гаргаж авах эрхтэй.
Энэ барилгын багаахан хувийг УЦС-ын байгууламж эзэлнэ.
Үүнийг гол зорилгоо болгон УЦС гэж яриад бизнес болгож хаяад, Оросын Эрчим Хүчний манайтай харьцаж ашиг олох зорилготой блокийн ашиг сонирхлыг хөндөөд, тэд эсэргүүцэх механизм үүсгэдэг.
Яс юман дээрээ ассинхрон генераторийн гарц,подстанцаас цааш л цахилгааны байгууламж болхоос боомтын барилга байгууламж,усан сан, үерийн ус өнгөрөөх байгууламж, загас, мөс өнгөрөөх , дөхүүлэх, хаях байгууламж тэр чигээрээ -УСАН ЦОГЦОЛБОРЫН гидротехникийн барилга байгууламж гэдгийг ЭХ-ний блокынхон асуудал тавихдаа тооцохгүй, мушгиж тавиад байгаад маш их юм байна
В. Нөгөө нэг дэмжлэг авах нөхцлийг баллаж байгаа зүйл бол төслийн удирдагчийг улс төрч, мэргэжлийн бус хүн тавьж, тэр нь сенсаци талаа барьж, үнэ хөөрөгдөн, анхны судалгааны төвшнөөс хэтрүүлж асар өндөр мөнгөний дүн гаргаж ирэн, олны анхаарал төвлөрүүлж, засгийн газрын дэмжлэг алдан, маш том бизнесийн зорилготой ус хэрэглэгчийн талаасаа биш ус ашиглагч талыг дөвийлгөн, мөнгө олох төхөөрөмж болгон харагдуулсан нь туйлын харамсалтай гэж гидротехникчид бид үздэг.
Анх 300 сая ам.долларт багтана гэж байсныг боомтын өндөр,МВт-ыг огцом өсгөн 800 сая долларт барихаар төсөллөн дэврүүлсэнд би шүүмжлэлтэй хандаж байна.
ӨМНӨХ БА ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ:
1. ЭГИЙН УСАН ЦОГЦОЛБОРЫГ /оросоор гидроузел/ ОРОСУУД АНХ 200-220 МГВ ЧАДЛААР БАРИХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙСАН. СУДАЛГААГАА ТИЙМ ТӨВШИНД ХИЙСЭН.
2. ЧЕХИЙН ТЕХНОАРТ, МАЛАЙЗ НАРТАЙ 220 МВТ-ААР 300 САЯ ОРЧИМ ДОЛЛАРТ БАГТАХААР ТОХИРЧ БАЙСАН
3. ДАЛАНГИЙН ӨНДРИЙГ 103 М БАЙХААР, ХҮЧИН ЧАДЛЫГ 315 МГВ БОЛГОН ТООЦОЖ, БҮТЭЭЦИЙН ӨРТӨГ ОГЦОМ НЭМЭГДСНЭЭР 800 САЯ ДОЛЛАРТ БАРИХААР ТООЦСОН НЬ ЭНЭХҮҮ УСАН ЦОГЦОЛБОРЫГ ЗӨВХӨН ЦАХИЛГААН СТАНЦЫН ЗОРИУЛАЛТАЙ БОЛГОЖ ХАРАГДУУЛСНААР ОРОСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ БЛОКИЙН СОНИРХОЛЫГ ХӨНДӨЖ БАЙНА.
4. ИЙМД ИРЭЭДҮЙН УСАН ХАНГАМЖ, ЭКОЛОГИЙН СӨРӨГ ҮР ДАГАВАР БАГАСГАХ, ҮЕР БОЛОН ГАН ГАЧИГААС ХАМГААЛАХ ОЛОН ЗОРИУЛТТАЙ УРСАЦ ТОХИРУУЛГЫН БАРИЛГА ГЭДЭГ УТГААР ДАЛАНГИЙН ӨНДРИЙГ 220 МВТ ТОХИРУУЛБАЛ ӨРТӨГ БА АЖЛЫН ЭЗЭЛХҮҮН 3-НЫ НЭГЭЭР БАГАСАХ БОЛОМЖ БАЙГАА.
5. ЦААШИД ЭГИЙН УСАН ЦОГЦОЛБОР ГЭЖ НЭРШҮҮЛЭХ.
УЧИР НЬ УЦС-ЫН БАРИЛГА ТУХАЙ БООМТЫН БАГАХАН ХЭСГИЙГ ЭЗЛЭХ БА АШИГ ОЛДОГ ГЭДЭГ УТГААРАА САВ ГАЗРЫН ОРШИН СУУГЧИД БОЛОН ХӨРШИЙН АНХААРЛЫГ ТАТДАГ.
МУ-ын зөвлөх инженер, техникийн ухааны Ph.D доктор Ц.Сосорбарам
Сэтгэгдэл (17)