Хан-Уул дүүргийн 11-р хороо, ХААИС-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил дуусч, уулзварыг өнөөдөр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох албаны үүс оролцов. Тухайн уулзвар нь 3 эгнээ байсныг бүх талд нь 5 эгнээ болгон өргөтгөж, байнга баруун эргэх боломжтой болгон шинэчлэсэн байна. Өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Улаанбаатар Зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ гэрээт хугацаандаа хийж гүйцэтгэлээ. Тус уулзвар нь 1975 онд ашиглалтад орсноос хойш өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаагүй юм. Өргөтгөл, шинэчлэлт хийснээр тус замын зорчих хэсгийн өргөн 12-13 метр, 5 эгнээ болж, уулзварын нэвтрүүлэх чадвар 2 дахин нэмэгдэж замын хөдөлгөөний ачаалал буурч, иргэдийн аюулгүй байдал сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг бүрэн хангах боломжтой болж байна.
Сэтгэгдэл (1)