“Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д алтан медаль хүртсэн П.Орхонд өнөөдөр “Бат Сол” ХХК-иас “Ланд-200” маркийн автомашиныг бэлэг болголоо. Дэлхийн дэвжээнд анх удаа зодоглохдоо ард түмнээ түмнээ баярлуулж дэлхийн шилдгүүдийг өвдөг шороодуулсаар түрүүлсэн “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, ОУХМ П.Орхоны гавьяа зүтгэлийг ийнхүү үнэллээ. Мөн дэлхийн аваргыг урамшуулаад зогсоогүй бөгөөд түүний дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогтбаярт “Аваргууд” академиас Хан-Уул дүүрэгт байрлах будаг нь ханхалсан хоёр өрөө байрны түлхүүрийг гардуулав.