Олимпийн алт, мөнгөн медалийн эзэн Н.Түвшинбаяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхныхаа медалийг хүртэж, олимп, Дэлхийн хос медальтан боллоо. Риогийн олимпиос хойш анх удаа дэвжээнд гарахдаа жин өгсөн барилдаж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн тэрбээр Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий +100 кг-ын хүрэл медалийн төлөө Европ тивийн аварга, Бакугийн “Их дуулга”-ын аварга, Гүржийн бөх Гурам Тушишвилиг цэвэр дарж, ялалт байгууллаа. Олимпийн хос медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт Н.Түвшинбаярын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Найдангийн Түвшинбаяр нь 1984 оны зургадугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн.
2. Н.Түвшинбаяр эхээс мэндлэхдээ 5,5 кг жинтэй төрж анхнаасаа биерхүү нэгэн байсан нь түүнийг ойр тойрны хүмүүс, нутгийнхан нь бөх болно хэмээн өхөөрдөж, бэлэгшээж байсан гэдэг.
3. Түүний аавыг Найдан гэдэг бөгөөд тэрээр ОУХМ юм.
4. Н.Түвшинбаяр эхээс долуулаа. Дээрээ дөрвөн ах, хоёр эгчтэй. Айлын отгон хүү бөгөөд ихэр эгч, ихэр ахтай аж.
5. Долоон настайгаасаа эхэлж хурдан морь унаж байсан. Гуравдугаар ангиасаа эхлээд гэрээсээ сумын сургууль хүртлээ 30 гаруй км зайтай газар дугуйгаар явдаг байсан нь ирээдүйн аваргын бэлтгэл байжээ.
6. Тэрбээр жүдо бөхийн спортоор 2002 оноос буюу 18 наснаасаа эхлэн хичээллэсэн.
7. Н.Түвшинбаяр үндэсний бөхийн Улсын заан цолтой.
8. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Монгол Улсын харцага Найдангийн Түвшинбаяр шинээр улсын харцага цолны болзол хангасан, аймгийн арслан О.Хангайгаар давж, УЛСЫН ЗААН цолны болзол хангасан юм.
9. Н.Түвшинбаяр нь "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн.
10. Н.Түвшинбаяр одоо “Женко” клубт харьяалагддаг.
11. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.
13. Эхнэр Б.Оюунбилэг өнгөрсөн жил Алдарт эхийн хоёрдугаар одонг Ерөнхийлөгчөөсөө хүртсэн билээ.
13. Тэрээр 2008 онд олимпийн XXIX наадамд Монгол улсаа төлөөлөн барилдаж анхны олимпийн алтан медалийг эх орондоо авч ирсэн бол Лондон 2012 олимпоос мөнгөн медаль хүртсэн билээ.
14. 2008 оны олимпийн дараа өгсөн ярилцлагадаа “Нутаг ус аав, ээж нүдэнд харагдаад, хөдөө хээр төрсөндөө бахархан өөрийн эрхгүй ямар сайхан байнаа гээд л хашгирмаар байсан шүү. Миний Монгол орон, төрийн дуулал ямар сайхан юм бэ гэж бодсон. Мөн манай төрийн далбаа хамгийн өнгөлөг санагдсан даа” гэсэн байдаг.
15. Түүнчлэн 2008 оны Бээжингийн олимпийн алтан медаль хүртсэний дараа шагнал гардуулахын өмнө “Х.Баттулга ерөнхийлөгч намайг тэврээд уйлсан. Хүн хүнийхээ төлөө баярлахын эрхэм дээд илэрхийлэл тэр шүү дээ” хэмээн Хөдөлмөрийн баатар маань дурсдаг.
16. 2008 оны 8-р сарын 14-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Монгол Улсын гавъяат тамирчин цолоор шагнуулсан юм.
17. Түүний 2012 онд Олимпийн хос медальтан болсны дараагаар “Могой тасравч гүрвэлийн дайтай” гэгчээр “Монгол доголсон ч Солонгосын дайтай” гэсэн үгийг гаргасан.
18. Тэгвэл Олимпийн хос медальтан Н.Түвшинбаяр Унгарын нийслэл Будапеш хотод болж буй жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс жин өгсөж барилдан +100 кг-ийн жинд хүрэл медаль хүртлээ.
19. Н.Түвшинбаяр Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэний дараа “Өөрийн хүсч мөрөөдөж байсан медалиа магадгүй сүүлийн Дэлхийн аваргаасаа хүртлээ” хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ.
20. Тэрбээр Риогийн олимпиос хойш анх удаа дэвжээнд гарахдаа жин өгсөн барилдаж, ДАШТ-ээс ийнхүү хүрэл медаль хүртэж байна.
21. ДАШТ-ий +100 кг-ын жинд хүрэл медалийн төлөө Европ тивийн аварга, Бакугийн “Их дуулга”-ын аварга, Гүржийн бөх Гурам Тушишвилиг цэвэр дарж, ялалт байгууллаа.
22. “Бээжин-2008” олимпийн аварга, “Лондон-2018” олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр ДАШТ-ий эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны жүдоч Ержан Шынкеевийг цэвэр ялсан.
23. Австрийн залуу бөх Стефан Хегиг вазари үнэлгээгээр ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд 2017 оны Екатеринбургийн 'Их дуулга'-ын аварга, Канкуны Гран-при тэмцээний аварга, Бразилын жүдоч Дэвид Муратай барилдаж, цаг дуусахын өмнөхөн вазари үнэлгээ алдсанаар ялагдал хүлээсэн юм.
24. торгуулийн барилдаанд зодоглож, Дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга, Гүржийн жүдоч Адам Окруашвилиг торгуулиар ялснаар медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон билээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (15)