МАН-ын 30 гишүүн Засгийн газрыг огцруулах өргөх бичиг барьж, МАН-ын бүлэг хуралдан нийт гишүүдийн 31 нь Ж.Эрдэнэбатад итгэл хүлээлгэхгүй гэдгээ илэрхийлсэн. Ийнхүү гишүүдийн босох шалтгааны нэг нь яах аргагүй долоон концессын гэрээ. Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Засгийн газар УИХ-д мэдэгдэлгүйгээр долоон концесс баталсан асуудлыг гишүүд сөхөж, мэдээллийг ил болгохыг шаардсан. Сангийн сайд Б.Чойжилсүрэн тодорхой хариулт өгөхгүй байсаар төсвийн тодотгол батлагдсан. Гэвч өнөөдөр л Ж.Эрдэнэбатын халаасанд нуугдаж байсан долоон концессын гэрээ ил болж байна. Эдгээр долоон концессын нийт төсөвт өртөг 744 тэрбум 90 сая төгрөг. Тэгвэл эдгээр долоон концессын талаар концессийн асуудлаар хариуцдаг газрын дарга болох Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан дараах тайлбарыг хийжээ.
Сэтгэгдэл (30)