Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурал дэгийн дагуу 4.1-д зааснаар сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт хуралдах ёстой. Энэ дэгийн дагуу НИТХ өнөөдөр хуралдах ёстой. Тус хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах эсэхийг хэлэлцэнэ. Ц.Сандуйг хэзээний газрын наймаагаар гаршсан нэгэн. Нийслэлийн төрсөн тэрбумтан гэдэг. Гэвч сүүлийн үед түүний “автор” өөрчлөгдөж “60 тэрбум”-ын Ц.Сандуй хэмээх болсон нь ийнхүү НИТХ-ын даргаасаа огцрох шалтгаан болоод байгаа юм. Тэрбээр өнгөрсөн хугацаанд “60 тэрбум”-ын хэргийн нотлох баримт болох бичлэгийг эвлүүлэг, хуурамч хэмээн мэдэгдэж ирсэн ч МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр бодит гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэвч МАН түүнд хариуцлага тооцолгүй өнгөрсөн нь гишүүд дэмжигчдийн урмыг хугалж, түүний эсэргүүцэх шалтгаан болсон билээ. Улмаар МАН-ын НИТХ-ын 16 төлөөлөгч түүнийг огцруулахыг шаардсан албан бичгийг өргөн барьж, НИТХ дахь АН-ын гишүүд дэмжихээ илэрхийлээд байгаа юм. Энэ удаа манай сайт 24 баримт булангаараа НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах 24 үндэслэлийг танилцуулж байна. Ингэхдээ түүгээр нэрлэгддэг газрын наймаануудаас илүүтэй дурдлаа.
1. Ц.Сандуй нь Нийслэлийн Газрын албанд 1997 оноос хойш ажиллахдаа өөрийнх нь хэлсэнчлэн мэргэжилтнээс нь авахуулаад хэлтсийн дарга, орлогч дарга гээд шат дамжлага бүхнээр нь явж ирсэн арвин намтар түүнд бий ч, нэр цэвэр нэгэн тэр биш.
2. Нийслэлийн Газрын албаны даргын ажлыг газрын наймааны хөгжил цэцэглэлтэд гол хувь нэмэр оруулах үндсэн үүрэгтэй гэж ойлгож ирсэн нь түүнтэй холбоотой баримт бүхий мэдээллүүдээс харагддаг.
3. Нийслэлээс хууль бусаар олгогдсон газруудыг хурааж авах ажлыг эхлүүлсэнтэй холбоотойгоор газрын наймаа, авлига, хээл хахуулийн асуудлыг Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байсан удаатай. Тухайн үед Г.Мөнхбаяр, Т.Билэгт, Ц.Сундуй, Э.Ариунгэрэл, Д.Дашцэцэг зэрэг нөхдүүдийг 240 удаагийн үйлдэлтэй газрын наймааны хэрэгт шалгагдаж байсан .
4. Тэдгээр нөхдүүд нь газрын төлбөр хэлбэрээр төрийн данс руу орох ёстой байсан 280 тэрбум төгрөгийг хувьдаа хуваагаад авчихсан гэдэг. Учир нь тэр их мөнгөнөөс газрын албанд мөнгө орсон гэсэн нэг ч төгрөгийн баримт үйлдээгүйн дээр Барилга, хот байгуулалтын сайдын тогтоосон газрын үнийг үндэслэн дуудлага худалдаа, тендер, сонгон шалгаруулалт явуулсан нэг ч баримт байдаггүй хэмээн тухайн үедээ хэвлэлээр шуугиад өнгөрсөн.
5. Өөрөөр хэлбэл Төр хувийн хэвшлийн түншлэл нэрийн дор “хулгайлсан” газраа “Туушин” ХХК, “Торгон хэлхээ” ХХК зэрэг мөнгөтэй компаниудад өгч, хариуд нь их хэмжээний авилга авсан байж болзошгүй хэмээн шалгагдаж байсан.
6. “Туушин” компани нь 2009 онд Баянзvрх дүүргийн нутаг дэвсгэр “Хонхор” өртөөний орчим газар авах хvсэлт гаргаж А/ 99 тоот захирамжаар хvссэн газраа ч авч. Ингэхдээ 130 га газар буюу нэг сая гурван зуун мянган метр квадрат талбайг авсан байдаг.
7. “Торгон хэлхээ” гэх компани нийт 9.9 тэрбум төгрөгийн vнэтэй газрыг Хан-Уул дvvрэгт авсан байдаг.
8. Ганцхан Хан-Уул дүүрэгт л гэхэд 160 хэсэгт ийм байдлаар газар олгосныг хуулийнхан тогтоосон.
9. Дээрх газрын ихэнхийг Нисэх, Яармагийн зам дагуу олгож компанийн эзэд Ц.Сандуйтай тохирч авсан гэх яриа өдгөө ч хэвлэлийн хуудаснаа баримт болон үлдсэн.
10. Түүнчлэн Баянзүрхийн товчоо, Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчооны зам дагуу ч газар олгох захирамж гаргаж аж ахуйн нэгжүүдэд өгсөн нь тогтоогдсон.
11. Ц.Сандуй Нийслэлийн газрын албаны дарга байх хугацаандаа хийсэн хууль бус олон vйлдлийн нэг нь яалт ч vгvй 280 тэрбум төгрөгийн хэрэг. Энэ бvхнийг жирийн иргэн Дорж, Дулмаа нар биш хотын дарга асан Э.Бат-Үүл баримт, нотолгоотойгоор гаргаж ирсэн.
12. Харамсалтай нь энэ хэрэг 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа НИТХ-ын дарга болсноор замхарсан.
13. Түүнчлэн хотын төвийн барилгуудын өмнөх ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн хүүхдийн тоглоомын талбайг худалдсан гэх хардлагыг чимэг зүүлт болгон явдаг эрхмүүдийн нэгээр Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байсан Ц.Сандуйг нэрлэдэг.
14. Ц.Сандуй өөрийн хүрээний хүмүүстэйгээ үгсэн тохирч Монгол Улсад ямар ч бүртгэлгүй байсан Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Туул ривер контри сайд” гэх компанид газар олгосныг нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс хууль бус гэж тогтоосон байдаг.
15. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо буюу нэгдүгээр хорооллын 19, 20 дугаар байрны дунд байрлах тоглоомын талбайг 2012 онд иргэн Т.Баасанжавт олгоход Ц.Сандуй, хотын ерөнхий архитектор асан Э.Хүрэлбаатар нар голлох нөлөө үзүүлсэн гэдэг.
16. Уг газрыг Т.Баасанжавт анх НЗД-ын 2009 оны зургаадугаар сарын 19-ний 322 тоот захирамжаар газрын дуудлага худалдаагаар 14 сая төгрөгөөр олгосон байдаг.
Гэтэл 2011 оны гуравдугаар сарын 1-ний 193 тоот захирамжаар хүчингүй болгосон байна. Харин жил гаруйн дараа буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр 262 тоот захирамж гарган, дахин олгожээ. Захирамж гарсан даруйд иргэн Т.Баасанжав энэ газар таван давхар орон сууц барихаар ажлаа эхлүүлээд байхад нь оршин суугчид хүчтэй эсэргүүцсний үр дүнд өдгөө ажлаа зогсоохоос аргагүйд хүрсэн аж. Хэдийгээр барилгын ажил зогссон ч өргөдөл, гомдол гаргасан оршин суугчдын төлөөллийг шүүхэд хариуцагчаар татан багагүй чирэгдэл учруулаад байгаа юм.
Энэ бүх болсон үйл явдалд тухайн үед газрын албаны даргаар ажиллаж байсан Ц.Сандуй, хотын ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар болон дээрх хүмүүстэй хамтран ажилласан Нацагдорж нарын хийсэн хууль бус ажил гэдгийг оршин суугчид хэлсэн
17. Уг нь дээрх нөхдийг өнгөрсөн хавар газрын асуудлаар шалгах ёстой байсан юм билээ. Гэтэл яг энэ шалгалттай давхцаж УИХ-ын сонгуулийн ажил эхэлсэн тул аргагүй эрхэнд зогсоосон хэмээн албаны хүн хэлж байсан.
18. Ц.Сандуй Нийслэлийн Газрын албаны дарга байхдаа оюутны талбайг машины зогсоол болгосон.
19. Ц.Сандуй газрын наймаа гаргууд хийхийн хажуугаар ажлын байрандаа зодоон хийчихдэг нэгэн
20. “60 тэрбум”-ын хэрэг түүнд бараг автор болчихсон. Энэ хэргийн АТГ, ТЕГ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа.
21. Өнгөрсөн хугацаанд “60 тэрбум”-ын хэргийн нотлох баримт болох бичлэгийг эвлүүлэг, хуурамч хэмээн мэдэгдэж ирсэн ч МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр бодит гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
22. Ц.Сандуй НИТХ-ын даргын ажлаа хэл амтайгаар хийдэг. Өнгөрсөн жилийн 9 дүгээр сард энэ талаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү НИТХ-аа хурдан хуралдуул. Хэлэлцэх асуудал их байна” хэмээн мэдэгдэл хүргүүлж байсан.
23. Ц.Сандуйгийн дүү гэгдэж байгаа Ц.Сэргэлэн гэх хүний тухайд Виржиний арлуудад бүртгэлтэй “Joy Key Develoment Limited” компанид 2011 оны нэгдүгээр сарыг хүртэлх хугацаанд хувьцаа эзэмшиж байсан гэдэг тогтоогдчихсон. Ц.Сэргэлэн нь 25 компанитай, 18 байртай, 2 машинтай нэлээд бийлэгжүү бөгөөд түүний энэ хөрөнгийг ахтай нь буюу Ц.Сандуйгийн найруулсан “хор”-ных гэж харддаг.
24. НИТХ-ын дарга Ц.Сандуйн ГЭР БҮЛ нь 421.7 сая төгрөгийн орлого олсон. Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй 1.5 тэрбум төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай. Насаараа төрийн албанд ажилласан хүн дэндүү их хөрөнгөтэй гэдэг.
24tsag.mn
Сэтгэгдэл (12)