Жүдо бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 57, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаанууд явагдана. Дөнгөж сая эмэгтэйчүүдийн 57 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сумъяа 2 дугаар тойргийн барилдаанаа хийлээ. Түүний өрсөлдөгч Францын тамирчин GNETO, Priscilla тохой хөшсөн тул ялалтыг шууд Д.Сумъяад ялалтыг өглөө.