Өнөөдөр ДАШТ-ий хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг-н жингийн барилдаанууд болж байна. Дөнгөж сая эрэгтэйчүүдийн -73кг-ийн жинд хүч сорьж буй Г.Одбаяр 2-р тойргийн барилдаанаа Саудын Арабын бөх ALHARBI Mohammed-тэй хийлээ. Тэрбээр цаг дуусаагүй байхад цэвэр ялав.