Хамаатны дүүгээ Ерөнхий сайдаар томилсноор М.Энхболдын гэр бүлийн хүрээлэлд бүрэн утгаараа шилжсэн МАН-ын Засгийн газрын луйврыг илчлэн, огцруулах саналыг энэ намын 30 гишүүн гаргав. Энэ бол МАН-ын түүхэнд гарч буй анхны ардчилсан, ил тод алхам гэдгийг тодотгоё.
Гэвч сүүлийн өдрүүдэд шударга санал гаргасан 30 гишүүнээ гутаан доромжлох, зүрх зоригийг нь үхүүлэх хэвлэлийн ажил идэвхтэй өрнөж байна. Хувь хүн рүү нь дайран яллах хандлага ч цахим ертөнцөөр дүүрэв.
Д.Сарангэрэл, Т.Аюурсайхан нарын нэр бүхий гишүүдийн зурагтай, "Та ах дүү хамаатан саднаа ажилд оруулахын тулд хэдэн төгрөг төлсөн бэ" гэх мэт илт өдөөн хатгасан асуултыг та лав харсан байх. Ямар их мөнгө үнэртэж байна аа, Ж.Мөнхбат аа?
Би өөрийн мэддэг хоёр хүнийг зүгээр л харьцуулан харав. Монголын анхны интернэт ТВ-г үүсгэн байгуулж, эгэл жирийн сэтгүүлч нөхдөөрөө тойрон хүрээлүүлж, орон байрнаас нь эхлээд хамт олныхоо нийгмийн асуудлыг шийдэж ирсэн Д.Сарангэрэл гишүүний эрүүл, төлөв төвшин хандлагыг би байтугай хэвлэлийн салбарынхан мэдэх юм.
Архангайгаас ирсэн сандруу залуухан Ж.Мөнхбат миний сайн таних хөгжмийн зохиолчтой уулзан "Хотын хүн, олны танил хүн болоход минь туслаач" хэмээн гуйж байсан бас нэг түүх бий.
Түүний бүтээсэн үнэ цэнэ, баялаг оюун санааны салбарт том өгөөж авчирсан. Гэтэл нөгөө талд нь Архангайгаас ирсэн сандруу залуухан Ж.Мөнхбат миний сайн таних хөгжмийн зохиолчтой уулзан "Хотын хүн, олны танил хүн болоход минь туслаач" хэмээн гуйж байсан бас нэг түүх бий. Сайн уран бүтээл хийхийг л хөгжмийн зохиолч маань зөвлөсөн юм билээ. Цаг хугацаа урсан өнгөрөхөд Мөнхбат уран бүтээлийг зорилгодоо гарамгай ашиглав. Хэдэн гайгүй дуутай болж, Болор цом гэдэг юм авч, МАН-ын " Үнэн" сонинг удирдан өдөр тутмын сониныхны дунд сархад сөгнөн гүйж, улмаар Засгийн газрын өндөр албан тушаалтан болтлоо өсөв.
Гэвч түүний бүтээсэн үнэт зүйл, нийгэмд өгөөжөө өгсөн баялаг, бий болгосон ажлын байр, улсад төлсөн татварыг би харахгүй байна. Гэхдээ түүнээс мөнгө үнэртэж байна. Бүр нэвт үнэртэж байна. Тэр тусмаа намынхныгаа сошиал болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдвээр балбаж, гутаан доромжлоход зориулан хайр найргүй цацаж буй, ёс зүйгүй мөнгө үнэртэж байна. Арга ч үгүй юм. Эрдэнэбатын Засгийн газар С.Бямбацогт, Ж.Мөнхбат нарын ашиг сонирхолдоо хөтлүүлсэн хэдхэн залууд асар ашигтай ажиллаж байгаа.
ЗГХЭГ-ын залуухан дарга Ж.Мөнхбатын эхнэрийн ахын хамаарал бүхий "Засагт чандмань майнз" компанид концессийн гэрээ гээчээр өгсөн 162 тэрбум 869 сая 200 мянган төгрөгийн Дорноговь аймгийн Сайншанд, Дэлгэрэх сумуудыг 130 км засмал замаар холбох төдийлөн ач холбогдолгүй төсөл юм.
Үүнтэй харьцуулахад эдийн засаг 5,3 хувиар өссөн нь бүр юу ч биш. Нэгийг нь иш татахад л ЗГХЭГ-ын залуухан дарга Ж.Мөнхбатын эхнэрийн ахын хамаарал бүхий "Засагт чандмань майнз" компанид концессийн гэрээ гээчээр өгсөн 162 тэрбум 869 сая 200 мянган төгрөгийн Дорноговь аймгийн Сайншанд, Дэлгэрэх сумуудыг 130 км засмал замаар холбох төдийлөн ач холбогдолгүй төсөл юм. Уг мөнгийг 2020-2026 онд улсын төсөвт төлөх татвараас суутгахаар гэрээлсэн байх юм.
Хүний амьдралд тийм ч их юм хэрэггүй байдаг. Сайхан гэр бүл, үр хүүхэд, боловсрол, унах унаа орон байр....мөнгө бүхэн үнэртэй байдаг орчлонд өөр илүү шунаад яах юм бэ. Ёстой нөгөө нүцгэн ирээд нүцгэн буцах хорвоод ийм их шуналаар яах ч юм билээ. Тэр тусмаа концессийн гэрээ хэмээгчээр дамжуулан хувийн компаниуддаа асар ашигтай гэрээ хийлгэж чадсан МАН-ын гишүүдэд Эрдэнэбатын Засгийн газрыг хамгаалах нь тийм чухал гэж бодно уу? Тэдэнд тогтвортой байдлаас илүүтэй, шударга ёсыг өмгөөлөн тэмцэж байгаа бусдыгаа өөрсдийн хэтэвчний хэнээрхлийн төлөө доромжлон гутаах юу ч биш байх нь ойлгомжтой юм. Миний мэдэх Д.Сарангэрэл, Ж.Мөнхбат хоёрын ялгаа энэ! Д.Сарангэрэл яагаад Ж.Мөнхбат болон ёс зүйгүй бусад сайд нарыг топор муужгай ч гэх шиг нүүр хуудсуудаар дамжуулан увайгүй муухайгаар доромжлохгүй байгаа юм бэ.
Учир нь Д.Сарангэрэлд ёс зүй, хэм хэмжээ, мөн чанар байгаа учраас чадахгүй. Харин Ж.Мөнхбат чадна. Чадаж байгааг нь ч бид харж байна. Бүр айлган сүрдүүлж чадна. Аягүй бол ах дүүсийг нь барьцаалж чадна. Ах дүүс хэмээх үгний цаана нуусан санаа энэ ч байж болох. Чадах, чадахгүйн дунд хэлмэгдэж буй ҮНЭН гэвэл энэ байна.
Сэтгэгдэл (164)