М.Энхболд нь өөрийн хамаатан болох Ж.Эрдэнэбатыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт Нягтлан бодохын ажил хийж байхаас нь л эхлээд алгуур өөд нь татжээ.
Ахын урт гар түүнийг татсаар аймгийн Засаг дарга болгож, улмаар 2012 онд Сэлэнгэ аймагт нь МАН-аас нэр дэвшүүлсэнд тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдож чадсан аж.
Ингээд Ц.Элбэгдоржийн оролцоотойгоор 2015 оны МАНАН-гийн буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдахад ах нь дэмжиж сангийн сайдын ажилд Ж.Эрдэнэбатыг томилуулж байв.
М.Энхболд ч бас тэнэг хүн биш юм. Хэдий хамаатан садан ч хөдөөнөөс жирийн нэгэн НЯБО-г татаж, том албанд тавих боломжгүйг мэдэх тул Ж.Эрдэнэбатыг аймгийн засаг дарга, УИХ-ын гишүүн, Сангийн сайд гэх мэтийн дамжаануудаар дамжуулан бэлтгэж байсан аж.
Олигархи дэглэм нь феодал маягийн бутарлын үйл явцыг туулдаг жамтай тул хэврэг байдаг
Намын нөхөд нь дургүй байсан ч, Сангийн сайд байсан ажлын туршлагатай, бас нас залуу гэх үзүүлэлтүүдээр түрсээр 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болгов.
Ер нь бол МАН-ын үе үеийн удирдагчид өөрийн хуучин местэндээ үргэлж залгамжлагчаа тавихыг хичээдэг заншилтай ажээ.
Жишээлбэл: Маршал Х.Чойбалсан нь Цэдэнпилийг Эрхүүд оюутан байхаас нь өөд нь татсаар гаргаж ирсэн ч гэдэг юм.
Хожим нь Цэдэнпил нь нутгийн дүү Ж.Батмөнхийг Санхүүгийн техникумын багш байхаас нь өөд татаж, МУИС-ийн ректор болгож, дараа нь Сангийн яаманд ажиллуулж, тэгээд Улс төрийн товчоонд оруулж, хожим нь Сайд нарын зөвлөлийн дарга болгож байлаа.
Ж.Батмөнх нь харин хүн амьтан татаад байсныг нь санахгүй юм. П.Жасрайн бэлдсэн залуу бол Н.Энхбаяр юм. Н.Энхбаярын өөрийнх нь хэлснээс харахад ч түүний татсан хүн нь М.Энхболд мөн гэдэг нь тодорхой.
Хожим нь С.Баяр Сү.Батболдыг орондоо тавьчаад буусныг нь та санаж байгаа биз ээ. Гэвч цаг цагаараа байдаггүй гэгчээр МАН-д ч хувьсалт өөрчлөлт явагдаж байна. МАН-ын архаг улс төрийн зүтгэлтэнүүд Ж.Эрдэнэбатыг МАН-ын дарга болгохыг огт таашаасангүй. 2016 оны үеэс Ж.Эрдэнэбатыг намын дарга болохыг эсэргүүцсэн МАН-ын хашир улс төрчид бүлэглэл үүсгэн тэмцэж эхэлжээ.
Одоо энэ бүлэглэлийн хүмүүс нэгдэн гарын үсэг цуглуулж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д тавиад байгаа нь энэ юм.
Нэмж хэлэхэд, М.Энхболд нь МАН-д өөрийн хамаатан садан, найз нөхдөөр бараг бүлэглэл үүсгэх хэмжээний хүрээлэл үүсгэсэн байх юм.
УИХ-ын гишүүн А.Ундраа, Эрүүл мэндийн дэд сайд болсон Л.Бямбасүрэн, Улаанбаатар хотын дарга асан Ц.Батбаяр нарыг М.Энхболдын хамаатан гэх аж.
МАН-ын феодалууд албан тушаал булаалдан бутарлын үе рүүгээ оров бололтой.
Мөн эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нь түүнтэй худ ургийн холбоотой гэнэ.
Хүнс хөдөө аж ахуй П.Сэргэлэн, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн нар нь уяачдын холбооны хобби нэгт найзууд гэх юм.
Товчоор хэлбэл, МАН-ын феодалууд албан тушаал булаалдан бутарлын үе рүүгээ оров бололтой.
Улс төр судлалын сурах бичигт Олигархи дэглэм нь феодал маягийн бутарлын үйл явцыг туулдаг жамтай тул хэврэг байдаг гэж бичжээ.
Эцэст нь хачир болгож хэлэхэд, Цахиагийн хүү Элбэгдорж урьд АН-ыг самарсан бол одоо МАН-ыг ч бас хагалан бутаргаж тоглож дуусгалаа.
Товчхондоо намхан байлдагчийн булсан гранат одоо дэлбэрч байгаа нь энэ юм.
Сэтгэгдэл (58)