Дэлхий хэмээх гариг дээрээ амьд амьтдын дундаас оюун ухаантай гэдгээрээ ялгардаг цор ганц амьд биет нь ХҮМҮҮН бид билээ. Аж байдал, амьдралынхаа явцад олж мэдсэн мэдлэг, туршлагаа нэгтгэн боловсруулж, системчилснийг ШИНЖЛЭХ УХААН хэмээдэг. Шинжлэх ухааны ачаар хүмүүс аливааг ойлгох гарц нээгдэж, асуудлыг тайлбарлах бүрэн боломж гарчээ. Тэдгээрийг ерөнхийд нь шинжлэх ухааны хуулиуд хэмээдэг юм. Ингээд та бүхэндээ Шинжлэх ухааны сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Дэлхий дахинаа нэрлэдэг Шинжлэх ухаан гэдэг үг нь латинаар МЭДЛЭГ гэсэн утгатай.
Баримт 2. Үнэндээ хүн 12 цагийн дотор хоол идэхгүй байх нь илүү тохиромжтой байдаг.
Баримт 3. Бидний биед тархины эсүүд хамгийн удаан амьдардаг бөгөөд бүхий л амьдралын турш тантай хамт байдаг.
Баримт 4. Зарим хүний тархи бусад амьтдынхаас ч том байдаг бөгөөд хүний хамгийн том тархины жин 2.3 кг хүрч байжээ.
Баримт 5. Сугар гариг бол манай нарны аймгийн бүрэлдэхүүнээс хамгийн халуун нь бөгөөд гадаргуу дээрээ Цельсийн 450 хэмээс ч илүү халуун байдаг.
Баримт 6. Хэрвээ эрдэмтдийн мэдэгдэл үнэн гэж үзвэл огторгуйд ойролцоогоор 50 000 000 000 гаруй ГАЛАКТИК байдаг ажээ.
Баримт 7. Дууны хурд усанд агаараас дөрөв дахин илүү байдаг. Өөрөөр хэлбэл дуу чимээ нь усанд агаараас хурдан тардаг.
Баримт 8. Хамгийн осолтой нээлт нь богино долгионы зуух байжээ. Энэхүү нээлтийг судлаач нь халаасандаа шоколадтайгаар радарт алхаж орсноор санаагаа олсон гэнэ.
Баримт 9. Үнсэлцэх үү эсвэл гараа барих уу? Биднийг үнсэлцэхэд гараа барьсанаас илүү их нян дамждаг байна.
Баримт 10. Манай дэлхийн дагуул сар бол үнэхээр хуурай орчин юм. Хамгийн хуурай говийн цөлөөс даруй арав дахин илүү хуурай байдаг гэнэ.
Баримт 11. Дэлхий дээр тохиож байсан хамгийн халуун үе бол 1922 онд Ливи улсад Целсийн 58 хэм хүрч байсан тохиолдол аж.
Баримт 12. Харин хамгийн хүйтэн нь 1983 онд Антрактид тивд -89,6 хэм хүрсэн байна.
Баримт 13. Манай дэлхий дээр байдаг зарим амьтан тархигүй байдаг. Жишээ нь одон загас огт тархигүй гэнэ.
Баримт 14. Бидний нүдний хэмжээ төрөхөөс аваад үхэх хүртэл огт өсч, жижгэрдэггүй байна. Өөрөөр хэлбэл насан туршдаа хэмжээ нь ижилхэн байдаг. Харин чих болон хамрын харьцаа адилхан өсдөг байна.
Баримт 15. Хүний биенд агуулагдан, ашиглагдах хүчилтөрөгчийн дөрөвний гурван хувь нь зөвхөн тархинд зарцуулагддаг байна.
Баримт 16. Матар идсэн амьтнаа бүхлээр нь залгидаг нь зөвхөн хооллохын тулд тэр биш аж. Тэрээр хүнсээ усанд илүү гүн шумбах “хэрэгсэл” болгон ашигладаг байна.
Баримт 17. Хүн төрөлхтөнд хорт хавдар хамгийн их сүйрэл авчирдаг байхад махчин загас хорт хавдар тусна гэсэн асуудал огтхон ч байдаггүй.
Баримт 18. Та гайхаж магадгүй шүү. Өчүүхэн жижиг шумууланд биднийхээс олон буюу 47 шүд байдаг байна.
Баримт 19. Бидний гарын хумс хөлийн хумснаас даруй дөрөв дахин хурдан ургадаг.
Баримт 20. Хамгийн халуун температурын тухай дээр ярисан бол зохиомлоор гаргасан хамгийн халуун нь Цельсийн 511 000 000 хэм юм. Үүнийг АНУ-ын Нью Жерсийн Токамак Фушин Реокторт үүсгэсэн байна.
Баримт 21. Хар салхины хүч нь үнэхээр гайхалтай бөгөөд жирийн хүчтэй хар салхи 8000 томоохон дэлбэрэлтийн хүчтэй тэнцдэг.
Баримт 22. Цагаан баавгай удаан, тарган мэт харагдаж байж болох юм. Тэгвэл үнэн хэрэгтээ тэд цагт 25 км хурдтай гүйж, 1.8 метр өндөрт үсэрдэг аж.
Баримт 23. Анаашийг яагаад дуу гаргадаггүй юм бол гэж гайхаж байсан уу? Шалтгааныг нь хэлье. Энэ амьтанд дуу хоолой гаргах ямар ч эрхтэн байдаггүй аж.
Баримт 24. Та үргэлж л өндөр болохыг хүсдэг, тийм үү? Тэгвэл сансрын нисэгчид дэлхий дээр буцаж ирэхдээ таван см өссөн байдаг гэнэ шүү.
24tsag.mn