АВЛИГАЛ ЯДУУРЛЫН нэгэн ҮНДЭС, АЖИЛГҮЙДЭЛ АВЛИГАЛЫН нэгэн ШАЛТГААН, АВЛИГАЛЫГ ЗОГСООХ нэгэн арга ЦАГДААГИЙН ШИНЭЧЛЭЛ
Монголын цагдаа зүгээр иргэнээ хаалга цохиж ороод төрийн форм,үнэмлэхээ үзүүлээд баривчлах, нэгжих тогтоолоо харуулаад ярихад урдаас нь тэр дундаа хуулиа мэддэг хүн тэгтлээ их эсэргүүцээд цахлаад унах нь бараг байхгүй ш дээ.
Гэтэл сүүлийн үед цагдаа тусгайгийнхан гээд мафи, хар тамхи, терроризмтэй, зэвсэгт халдлагатай боевик кинонд тархиа угаалгасан өөр баатарлах юмгүй, зэвсэгт дээрэмчин барьж байгаам шиг сүр үзүүлж,айлын эхнэр, нялх нойтон хүүхэд айлгаж,цонх хагалж хүн барьдаг нь арай ч болжээ.
Төрийн тэргүүн байсан хүнийхээ гэрт УИХ-ын гишүүдийг байхад яг банк дээрэмдэж байгаа шиг орилолдон орж ирээд, дивантай нь хөмөрч унагаад, төрийн тусгай хамгаалттай хүнийг гутлыг нь өмсгөлгүй аваад явсныг бид харсан.
Яг энэ тохиолдолд авилгалын загалмайлсан эцгийг барьж байна гэхээсээ илүү тэр залуус маш муухай сэтгэгдэл төрүүлсэн.
Ард түмний татварын мөнгөөр хувцаслаж, цалин авч, техник хэрэгслээ хангуулахдаа хувь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчид халдхыг хамгийн өндөр түвшинд тавьж,хуульчилдаг АРДЧИЛСАН засаглалтай оронд байгааг нь тэдний уураг тархи, яс маханд нь шингээн ойлгуулж, тангараг өргүүлж,соён гэгээрүүлэх талаар хууль хүчний байгууллага юу ч хийгээгүй,жинхэнэ үзэн ядагсдын легионарууд бэлддэг юм байна гэж ойлгож эхэллээ.
Энэ бүхэн олны сэтгэлд юм хийсээр, олны ам хазайсан үед СОНГУУЛИЙН ҮЕД ХЭЛЭЭД БАЙСАН нэгэн шинэчлэгч,хүчирхэг удирдагч олны захиалгаар МОНГОЛ СААКАШВИЛИ болон төрөх магадлал өндөр.
Тэр яг монгол шиг авилгалын индекс нь дэлхийд 2004 онд 89-д ордог байсан орныг 2011 онд Норвегийн дараа 2 дугаар байранд ордог болгож алдаршсан.
Тэр хаана ямар шинэчилэл хийсэн бэ гэвэл цагдаагаас эхэлсэн. Авилгалын хэргийг нууцлах, хахууль авах, хамгаалах механизмийг бүрдүүлдэг цагдаагаас эхлэхийг олж харсан.
Тэрээр шууд 32 000 цагдааг шууд чөлөөлж, ширээний араас ирсэн залууст төрийн өндөр түшмэлээс 3 дахин өндөр цалин тавьж,тангараг өргүүлэн оруулсан.
Нийгэмд олон жил амьрах тэр залуус ирээдүйн итгэлээ бодож, дунд шатны авилгалыг устгаж, дараагийн программаар элитарь төвшний авилгал устгасан.
Тэхлээр шинэ ерөнхийлөгч, шинэ засгийн шинэчлэл ЦАГДААГИЙН ШИНЭЧЛЭЛЭЭР эхлэх ёстой. Цагдаа гэдэг нэрийн доор хууль хүчний байгууллагуудыг хамтад нь гэсэн үг.
Харамсалтай нь Саакашвили АТГ-ыг байгуулаад өөрөө машиндуулсан Н.Энхбаяр шиг өөрийнхөө машинд хяргуулсан, гэвч 5 сая хүнтэй Гүрж хожсон.
Ц.Сосорбарам
Сэтгэгдэл (24)