АНУ болон Хойд Солонгосын харилцаа хурцадмал байдалд байгаа билээ. Тус улсын төрийн тэргүүнүүд бие бие рүүгээ цохилт өгөхөө мэдэгдэж, дэлхийн улс орнууд ч өөр өөрсдийн байр сууриа илэрхийлээд байгаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн баталсан эдийн засгийн шинэ хоригийг санаачлагч АНУ-аас өшөөгөө авахын тулд тухай Хойд Солонгосын 3.5 сая залуу ба ахмад үеийнхэн армид алба хаах хүсэлтээ гаргасан тухай мэдээлэл цацагдаад буй.
Өнгөрсөн долдугаар сард хоёр удаа баллистик пуужин туршсан Пёньяны эсрэг авах эдийн засгийн шинэ хоригийн тогтоолыг наймдугаар сарын 5-нд НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн орнууд санал нэгтэйгээр дэмжсэн юм.
Шийдвэрийн дараа Хойд Солонгос даяар ард иргэдийн эсэргүүцлийн жагсаал өрнөжээ. Өнгөрсөн лхагва гарагт 100 мянга орчим хүн оролцсон жагсаал болсон бол бусад муж, хотуудад бага хэмжээний эсэргүүцлийн арга хэмжээнүүд зохион байгуулагдсан байна. Ингээд эдийн засгийн хориг тавьсан АНУ-тай дайн зарлаад буй Хойд Солонгосын армийн хүчин чадлын талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1: Хойд Солонгос цэргийн хүчин чадлаараа дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг.
Баримт 2: Умард Солонгосын армийн эгнээг сэлбэхэд бэлэн хүмүүсийн тоо африкийн Сенегал улсын хүн амын тоотой (2010 оны зургаадугаар сарын байдлаар 14,1 сая) барагцаалвал адил ажээ. БНАСАУ-ын зэвсэгт хүчинд 6,515 сая эрэгтэй, 6,418 сая эмэгтэй алба хааж болох аж.
Баримт 3: Эмэгтэйчүүдийг цэрэгт татдаг.
Баримт 4: Насанд хүрсэн бүх эрчүүд нь цэргийн боловсрол эзэмшдэг. БНАСАУ 24.8 сая хүн амтайгаас 10 сая нь цэргийн насны эрчүүд.
Баримт 5: Хойд Солонгосын цэрэг уг албыг таван жилээр хашдаг. Тэнгисийн флот, агаарын хүчинд 3-4 жил албаа гүйцэтгэдэг.
Баримт 6: НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн баталсан эдийн засгийн шинэ хоригийг санаачлагч АНУ-аас өшөөгөө авахын тулд 3.5 сая залуу ба ахмад үеийнхэн армид алба хаах хүсэлтээ гаргасан гэх мэдээлэл цацагдаад буй.
Баримт 7: Тус улс 4.5 сая цэрэг бүхий байнгын армитай. Гэхдээ зарим мэдээлэлд 1.02 сая цэрэг нь армид, 60 мянган нь тэнгисийн цэргийн флотод, 110 мянга нь агаарын хүчинд байдаг. Мөн 189 мянган хагас цэргэжсэн бие бүрэлдэхүүнтэй, 600 мянган бэлтгэл цэрэгтэй гэж дурджээ.
Баримт 8: Хуурай газрын зэвсэгт хүчин нь 4200 танк, 4100 хуягттай.
Баримт 9: Мөн 2250 өөрөө явагч автомат буутай, 4300танк эсэргүүцэгчтэй.
Баримт 10: Агаарын зэвсэгт хүчин нь нийт 940 онгоцтой.
Баримт 11: Тулаанд зэвсэгжсэн 458, сөнөөгч 516, ачаа тээврийн 99, сургалтын 165, нисдэг тэрэг 202, бүрэн зэвсэгжсэн 20 нисдэг тэрэгтэй.
Баримт 12: Тэнгисийн цэргийн флот нь 1061 хөлөг онгоцтой.
Баримт 13: Байлдааны том хөлөг онгоц 4, байлдааны үед агаарын хүчнийг дэмжих том хөлөг онгоц 2, тэнгисийн шумбагч онгоц 70, байлдааны сөнөөгч усан онгоц 23, тэнгисийн эргүүлийн 375 жижиг хөлөг онгоцтой.
Баримт 14: Хойд Солонгос пуужингийн хөтөлбөрөө 1970 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 1984 оны дөрөвдүгээр сард “Scud-B” алсын тусгалтат пуужинг туршжээ. Тус улс 500 км-ийн тусгалтат “Scud-C”, 800 км-ийн тусгалтат “Scud-D”, 1300 км-ийн тусгалтат “Нодонг” пуужинг үйлдвэрлэсэн байна.
Баримт 15: Тус улсыг 2013 оны байдлаар 600-750 пуужинтай гэж үзсэн. Мөн Бирм, Нигери, Египт, Иран, Ливи, Пакистан, Сири, Йемен зэрэг улсад пуужин нийлүүлсэн нь батлагдсан.
Баримт 16: Тус улсын Батлан хамгаалахын төсөв нь 7,500,000,0000 ам.доллар /2013 оны байдлаар/ гэдэг.
Баримт 17: Гаднаас авсан тусламж нь 3,000,000,000.
Баримт 18: Зэсвэг техник худалдан авах чадвар нь 40,000,000,000-аар үнэлэгддэг гэх.
Баримт 19: Хойд Солонгос нь жилдээ 200 мянган буу, 3000 их буу, 200 танк, 400 хуягт машин үйлдвэрлэж чаддаг.
Баримт 20: Шумбагч онгоц, бүх төрлийн байлдааны усан онгоцыг өөрсдөө төвөггүй үйлдвэрлэчихдэг. Зөвхөн батлан хамгаалах салбарт зориулан ажилладаг 90 гаруй үйлдвэр ажилладаг.
Баримт 21: Зэр зэвсэг үйлдвэрлэдэг 120 мянган ажилтантай.
Баримт 22: Японы мэргэжилтнүүдийн дүгнэснээр Хойд Солонгосын пуужингийн тусгал 10 мянган км-т хүрсэн.
Баримт 23: Хойд зүгийн солонгосчуудыг төрсөн цагаас нь эхлэн Америкийн империалистууд, тэдний гар хөл болсон өмнөдийн эсрэг мэдээллээр “бөмбөгдөж” байдаг. Тиймээс үнэнч байдлаараа Хойд Солонгосын армийн байлдагч лалын хэт явцуу үзэлтнүүдийн бэлддэг амиа золиослогч нараас дутахгүй гэж зарим мэргэжилтэн дүгнэдэг.
Баримт 24: Сүүлийн жилүүдэд түүний мэндэлсэн өдрөөр Хойд Солонгосчууд дэлхий дахинд өөрсдийн цэрэг, зэвсгийн хүчин чадлыг үзүүлдэг уламжлал тогтоод байгаа. Энэ жилийн хувьд сүрлэг цэргийн парад явагдсанаас гадна шинээр тив алгасагч баллистик пуужинг олон улсад анх удаа үзүүлсэн.
24tsag.mn
Сэтгэгдэл (27)