Чөлөөт бөхийн залуучуудын Европын хошой аварга, Монголчуудын эчнээ танил Буриадын хагас хүнд жингийн бөх Юрий Власко учир битүүлгээр хөнөөгдсөн харамсалтай явдлын талаар бид мэдээлж байсан. Долдугаар сарын 29-ны өглөө Буриадын Горячинскад буюу Байгаль нуурын эргээс нэгэн эрэгтэй хүний цогцос олдсон юм. Тэгвэл Юри Власкогийн амьдралын сүүлийн мөчлөгийг харуулсан бичлэгийг олон нийтэд дэлгэлээ. Түүнийг өнгөрсөн даваа гаригт төрсөн нутаг Оса тосгонд нь оршуулсан байна.
Сэтгэгдэл (20)