Монгол орны тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Монгол орон газар нутгийн хэмжээгээрээ азид 16, дэлхийд наймд бичигддэг.
Баримт 2. Дэлхийн хамгийн эрүүл хоололттой хүмүүс Монголын хөдөөд мал маллаж амьдардаг.
Баримт 3. Далайд гарцгүй хоёр дахь том улс.
Баримт 4. Хамгийн цэнгэг нууртай улс. Хөвсгөл нуурын хамгийн гүн нь 267.2 м бөгөөд Төв Ази дахь хамгийн гүн нуур юм. Нуурын амьдрал 50 м хүртэлх гүнд зонхилж 200 метрээс цааших гүнд мөнхийн харанхуй байдаг.
Баримт 5. Тусгаар тогтносон орнуудаас нэг хүнд ногддог нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг.
Баримт 6. Авлигын индексээрээ 83-р байранд бичигддэг. Авлигын түвшин- 86% /дэлхийд нэгд/, Төрийн албан хаагчдын авлигын түвшин- 77% /дэлхийд 12-т/ Цагдаа нарын авлигын түвшин- 66% /дэлхийд 49-д/ 2012 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ- 5372 ам.доллар
Баримт 7. Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Жилийн дундаж хэм нь цельсийн -1.3.
Баримт 8. Монголын эзэнт гүрэн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том эзэнт гүрэн.
Баримт 9. Далайн чанад дахь эзэмшил нутгуудыг нь багтаавал зөвхөн Британийн эзэнт гүрэн л Монголын эзэнт гүрнээс том газар нутагтай байв.
Баримт 10. Увс нуурын сав газар болон Орхоны хөндий нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй.
Баримт 11. Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд хоёрт жагсдаг.
Баримт 12. Дэлхийн аль ч орон монголчууд шиг амьдардаг гэрээ Юнескод бүртгүүлж чадаагүй.
Баримт 13. Монголын тэнгэр жилийн дунджаар 257 хоног нь цэлмэг байдаг.
Баримт 14. Монголын говь дэлхийн тав дахь, Азийн хамгийн том цөл.
Баримт 15. Газар нутаг нь далайн төвшнөөс дунджаар 1580 метр өндөр. Дэлхийн хамгийн өндөрлөг орны нэг.
Баримт 16. 1991 онд байгуулагдсан Монголын хөрөнгийн бирж дэлхийн хамгийн жижиг бирж.
Баримт 17. Хүн амын тоогоор дэлхийд 138-д ордог. Хүн амынх нь 59 хувь 30-аас доош насныхан.
Баримт 18. НҮБ-ын тооцоогоор 1990-ээд оноос хойш нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо нь дэлхийн орнуудаас хамгийн хурдан буурсан. 1970-1975 онд нэг монгол эмэгтэйд 7.33 хүүхэд ногдож байсан бол эл тоо 2005-2010 онд дөрөв дахин буурч 1.87 болжээ.
Баримт 19. 2008 оны Бээжингийн олимп хүртэл зуны олимпийн алтан медальгүй атлаа хамгийн олон хүрэл, мөнгөн медальтай улс байв. Өөрөөр хэлбэл, олимпоос алтан медаль хүртээгүй орнуудыг медалийн чанараараа тэргүүлж байлаа. Өдгөө олимпийн хоёр алт, долоон мөнгө, арван хүрэл медальтай.
Баримт 20. 2002 онд Умард Ирландын Ольстерийн их сургуулийн профессор Ричард Линн, Финляндын Тамперийн их сургуулийн эрдэмтэн Тату Ванханен нарын хэвлүүлсэн “IQ ба Үндэстнүүдийн өв” номонд бичсэнээрмонгол хүмүүс IQ-ний дундаж төвшингөөр 81 тусгаар орноос 17-д жагсчээ. Монголчуудын оюуны чадамжийн дундаж үзүүлэлт IQ нэгжээр 98 бөгөөд энэ нь Австрали, Дани, Франц, АНУ-ынхтай ижил, Финлянд, Орос, Израиль, Грек зэрэг орныхоос илүү юм.
Баримт 21. Үлэг гүрвэлийн чулуужсан өндөг анх 1920-иод онд Монголын говиос олдсон.
Баримт 22. Хиндү болон бурхны шашны гаруда шувууг албан ёсны бэлгэдлээ болгосон гурван улсын нэг. Гаруда буюу хангарьд шувуу Улаанбаатар хотын сүлд бөгөөд Богд Хан уулыг хамгаалагч гэгддэг.
Баримт 23. Дэлхийн 2000 гаруй үндэстнээс устаж мөхсөөр 260 гаруй үлдсэн гэдэг. Тэдний нэг нь Монгол үндэстэн.
Баримт 24. Монгол мал дэлхийн найм дахь амьд гайхамшиг.
24tsag.mn
Сэтгэгдэл (4)