Төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогыг АТГ-аас ил болгоод буй. Жил бүр гаргадаг ХОМ олон нийтийн анхаарлыг татаж, басхүү сайшаал, шүүмжлэлийг дагуулж байдаг билээ. Тэгвэл 2016 онд албан тушаалтнуудын мэдүүлсэн ХОМ-ийн хамгийн хамгийнийг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Энэ парламентийн хамгийн баян гишүүнээр Ж.Энхбаяр тодорчээ. Түүний жилийн орлого нь 4 тэрбум 961 сая 920 мянган төгрөг юм байна. Түүний дараа Ц.Гарамжав гишүүн нэг тэрбум 394 сая 174 мянган төгрөгөөр бичигдэж байна.
Баримт 2. Гишүүдийн хамгийн бага орлоготой нь Ц.Мөнх-Оргил гишүүн юм байна. Тэрбээр жилийн 10 сая 659 мянган төгрөгийн орлоготой аж. Харин Б.Пүрэвдорж гишүүн 10 сая 940 мянган төгрөгөөр удаалжээ.
Баримт 3. Хамгийн олон тээврийн хэрэгсэлтэй гишүүнээр А.Сүхбат, Н.Учрал нар тодорчээ. Тэд дөрөв, дөврөн автомашинтай аж.
Баримт 4. Харин Н.Учрал гишүүний автомашин нь 435 сая төгрөгийн өртөгтэйгээр тэргүүлж байгаа юм. Тэрбээр “Lexus-570”-2 ширхэг, “Mercedes-Вenz S 550”-1 ширхэг, “Toyota Highlander3”- 1 ширхэгтэй юм байна. Түүний жилийн орлого нь 405 сая 800 мянга төгрөг.
Баримт 5. Энэ жилийн ХОМ-т УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Б.Батзориг, Ж.Батзандан, Ц.Гарамжав, Б.Чойжилбүрэн, Ж.Энхбаяр, Ц.Дашдорж, Б.Ундармаа, Я.Содбаатар, Б.Саранчимэг, Д.Тэрбишдагва нар өөрийн гэсэн унаагүй, автомашингүй хэмээн мэдүүлжээ.
Баримт 6. УИХ-ын гишүүдийн хамгийн их хадгаламжтай нь Б.Наранхүү. Тэрбээр нийт 18 тэрбум 548 сая төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгөтэй юм байна. Харин түүний жилийн орлого нь 29 сая 133 мянган төгрөг.
Баримт 7. Б.Жавхлан гишүүн хамгийн бага хадгаламжтай гишүүн аж. Тэрбээр 900 мянган төгрөгийн хадгаламжтай. Харин Б.Пүрэвдорж гишүүн 968 мянган төгрөгийн хадгаламжтайгаар удаалах аж.
Баримт 8. Гэр бүлийн нийт орлого нь бусдаасаа толгой цохиж яваа гишүүн бол Ж.Ганбаатар. Түүний гэр бүлийн нийт орлого 1 тэрбум 683 сая 940 мянган төгрөг. Харин УИХ-ын гишүүн С.Батболд, Д.Цогтбаатар нар удаалж байгаа юм.
Баримт 9. УИХ-ын гишүүн Л.Энхболд, Г.Солтан нар өөрийн гэсэн таван байртай тул хамгийн олон байртай гишүүдээр тодров.
Баримт 10. Харин тэдний араас Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Б.Батзориг, Х.Болорчулуун, Д.Цогтбаатар, Н.Цэрэнбат, Ч.Хүрэлбаатар Н.Учрал, Ч.УлаанН.Оюундарь, Ц.Дашдорж, Л.Элдэв-Очир нар дөрвөн байртайгаар жагсчээ.
Баримт 11. Харин хамгийн залуу гишүүн болох Д.Гантулга өөрийн нэр дээр нэг ч байргүй юм байна.
Баримт 12. УИХ-ын гишүүн Ж.Батзандан 298 хурдан удмын адуутайгаар энэхүү жагсаалтыг тэргүүлж байна.
Баримт 13. Харин хурдан удмын адуугаараа алдартай Б.Наранхүү гишүүн 235, УИХ-ын дарга М.Энхболд 60 хурдан удмын адуутайгаар удаалах аж.
Баримт 14. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хамгийн олон малтай. Тэрбээр 4045 толгой малтай аж.
Баримт 15. Тэгвэл УИХ-ын гишүүн А.Сүхбат 30 тахиатай бол Ч.Улаан 15 тахиатай юм байна.
Баримт 16. Эмэгтэй гишүүдээс Б.Саранчимэг ганцаараа хурдан удмын адуутай. Тэрбээр хурдан удмын гурван адуутай.
Баримт 17. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар бусдаасаа хамгийн их буюу нэг тэрбум 230 сая төгрөгийн зээл Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас авсан байна.
Баримт 18. Харин хамгийн их авлагатай гишүүнээр М.Билэг тодорчээ. Тэрбээр М.Ганбаганаас 12 тэрбум 896 сая 793 мянган төгрөг авах аж.
Баримт 19. Хамгийн их үнэт эдлэл, түүхийн үнэт зүйлтэй гишүүнээр А.Сүхбат тодорсон байна. Тэрбээр 2 тэрбум 200 сая төгрөгийн үнэт эдлэл, түүхийн үнэт зүйлтэй юм байна.
Баримт 20. Харин С.Батболд, Я.Содбаатар нар үнэт эдлэл, түүхийн үнэт зүйлтэй ч түүнийгээ үнэлүүлээгүй хэмээн ХОМ-тээ мэдүүлжээ.
Баримт 21. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нийт 27 компани, нөхөрлөл, хоршоонд хөрөнгө оруулсан байна. Харин Н.Цэрэнбат гишүүн 26, Б.Ундармаа 26, Б.Наранхүү 23 компани, нөхөрлөл, хоршоонд хөрөнгө оруулжээ.
Баримт 22. Харин Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Б.Тогтохсүрэн, Я.Санжмятав, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Д.Ганболд Ж.Мөнхбатнар ямар ч компанид хувь эзэмшдэггүй аж.
Баримт 23. УИХ-ын гишүүдээс газраа өмчилж аваагүй, ямар нэгэн газар эзэмшиж, ашигладаггүй буюу ямар ч газаргүй гишүүн нэлээд олон байх аж. Тодруулбал Л.Оюун-Эрдэнэ, Б.Наранхүү, Н.Цэрэнбат, Д.Хаянхярваа, Л.Энхболд, Г.Тэмүүлэн, Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан, Я.Санжмятав, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Д.Гантулга, Ц.Гарамжав, Д.Дамба-Очир, Б.Дэлгэрсайхан Б.Жавхлан, С.Жавхлан, Г.Занданшатар, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, А.Сүхбат, Д.Сумъяабазар нар азраа өмчилж аваагүй, ямар нэгэн газар эзэмшиж, ашигладаггүй юм байна.
Баримт 24. Тэгвэл М.Билэгт гишүүн хамгийн үнэтэй газартай буюу 4 тэрбум 210 сая төгрөгийн газар эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (24)