Өчигдрөөс эхлэн "ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын гангараа бизнесмэнүүдийн атаархлыг төрүүлээд удаж байна. Хувьдаа ганц ТҮЦ-гүй хэрнээ 100 мянган долларын үнэтэй гурван ч бугуйн цагийг ээлжлэн зүүх түүний хөрөнгө орлогын мэдүүлэг энгийн нэг төрийн албан хаагчийнх гэж харагддаг. Өнөөдрийн ханшаар тооцож үзвэл Ж.Мөнхбатын энэ гангараа 720 сая төгрөгийн үнэтэй. Энэ нь 900 сар буюу 75 жилийн цалингаараа худалдаж авах боломжтой гэсэн үг. Харин Ж.Мөнхбат дарга энэ их мөнгийг хаанаас олдог юм бол" хэмээх мэдээлэл цацагдах болсон билээ. Тэгвэл тэрбээр өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Би та бүхэнд өөрийнхөө цагийг бодитоор нь харуулъя" хэмээн шууд бичлэг хийсэн байна.
Сэтгэгдэл (14)