Өдгөөгөөс есөн жилийн өмнө Улаанбаатар хотын төвд буудан дуу гарч, таван сайхан залуу амиа алдсан хар өдөр тохиож байсан билээ. Энэ өдрийг мартуулахгүй, эргэн сануулж байдаг хуучраагүй баримтуудыг хүргэж байна.
Баримт 1. 2008 оны 7-р сарын нэгэнд тухайн үеийн МАХН-ын УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал болсон ч эмх замбараагүй байдал үүсч, Онцгой байдал зарлахад хүргэсэн билээ.
Баримт 2. Энэ жагсаалд 8000 гаруй хүн оролцсон гэх албан бус тоо байдаг.
Баримт 3. Мөн 3000 гаруй цагдаа, хүчнийхэн хамгаалалтанд гарч онцгой байдал зарласан өдрүүдэд ажилласан байдаг.
Баримт 4. Энэ өдрийн хамгийн эмгэнэлтэй нь цагдаа нарын суманд өртөж Энхбаатар, Мөнх-Эрдэнэ, Батсайхан, Ганбаатар, Доржсүрэн гэсэн 25-45 настай 5 залуу алтан амиа алдсан.
Баримт 5. Онцгой байдал зарласан энэ өдөр МҮОНРТ-ээс бусад телевизийг хаасан байсныг “эмх замбараагүй байдал нэмэгдэхээс хамгаалсан” гэж тайлбарлсан ч хэвлэлийн эрх чөлөөг нэг алхам ухраасан хэрэг болсон юм.
Баримт 6. Энэ хэрэгт тухайн үед цагдаагийн газрыг удирдаж байсан дарга нар ял сонссон билээ. ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт 2.6-3.6 жилийн хорих ял оноож, хурандаа Г.Ганбаатарыг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан сулласан.
Баримт 7. Жагсаалд О.Магнай, Ш.Батзандан нар оройлон оролцсоныг гэрчлэх гэрэл зургууд олон бий.
Баримт 8. Харин Долдугаар сарын нэгэнд хохирогчдын холбооноос тэднийг гол буруутан гэж үзэхгүй зөвхөн дарга нарын өгсөн үүргийг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа юм. Тиймээс 2008 онд Хууль зүйн сайд байсан Ц.Мөнх-Оргил, Ерөнхий сайд байсан С.Баяр нарыг буруутай гэж мэдэгдсээр байна.
Баримт 10. Жагсаалд оролцсон иргэдийэн 900 гаруйг нь баривчилсан бөгөөд тэдний 200-д нь шүүхээс ямар нэг хэмжээгээр ял оноосон байдаг.
Баримт 11. 7-р сарын нэгний асуудлаар байгуулагдсан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэнд “Үймээнд оролцон баривчлагдсан 998 хүний 718 нь л сонгуульд саналаа өгсөн” гэсэн байв.
Баримт 12. Мөн дээрх 998 хүний 91 нь давтан гэмт хэрэг үйлдсэн, 282 нь саатуулагдах үедээ согтуу байсан нь тогтоогдсон байдаг.
Баримт 13. Тухайн үед үймээний гол бай болсон МАХН-ын байрыг түрээслэн ажиллаж байсан байгууллагууд олон сая төгрөгийн хохирол амссан байдаг. Жагсаалд оролцсон иргэд компьютер, цахилгаан бараа зэрэг үнэ хүрэх зүйлсийг нь авч одсон ч баригдаагүй юм.
Баримт 14. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд ард иргэдээсээ уучлалт гуйгаад “Манай улсад ийм эмгэнэлт үйл явдал дахин давтагдах ёсгүй” гэсэн юм.
Баримт 15. Үймээнд шатсан МАХН-ын байрыг тун удалгүй сэргээн засварлаж 14,6 тэрбум төгрөгөөр одоогийн Тусгаар тогтнолын ордонг барьсан.
Баримт 16. Ерөнхий сайд асан С.Баяр "Цагдаа буудсан бол би хариуцлага хүлээхэд бэлэн” гэж мэдэгдсэн байдаг.
Баримт 17. Энэ өдөр амиа алдсан 5 иргэнд зорилж Тусгаар тогтнолын ордны өмнө хөшөө босгох гэсэн ч газрын зөвшөөрөл олдоогүй байдаг.
Баримт 18. Тиймээс Үндэсний түүхийн музейн урд, Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд барихаар болсон юм.
Баримт 19. Цагдаа нарт зодуулсан иргэд, үймээнд гэмтсэн иргэд өнөөг хүртэл хохирлоо нөхөн төлүүлнэ хэмээн нэхэмжилсээр байна.
Баримт 20. Тухайн өдөр шархадсан нэг хөвүүн 160 сая төгрөгийн эмчилгээ хийлгэжээ. Харин төрөөс дөнгөж 12 сая төгрөг л өгсөн аж.
Баримт 21. Үймээн самуун болсны дараах өдрүүдэд улс төрийн намын удирдлагуудтай хийсэн уулзалтын тэмдэглэлийг 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Н. Энхбаяр олон нийтэд ил болгосон нь шуугиан дэгдээсэн юм.
Баримт 22. 2009 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа 7 сарын 1-ны өдрийн үймээнд оролцосон хэргээр ял эдэлж байсан 11 хүүхэд, 2 эмэгтэйд өршөөл үзүүлж, сулласан.
Баримт 23. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин цагдаа нарын иргэд рүү буудсан гэх сумны хонгиог олон нийтэд танилцуулж, иргэдээ хохироосон албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгдэж байсан.
Баримт 24. УИХ энэ хэргийн талаар нээлттэй сонсгол хийсэн нь анх удаагийнх байв.
Сэтгэгдэл (18)