УИХ-ын сонгуулийн 2016 оны сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн, 60 тэрбум төгрөг хэрхэн босгох тухай ярилцаж байгаа бичлэгийг МАН-ын Стратеги судалгааны багт гэрээгээр ажиллаж байсан Г.Доржзодов гэх залуу нийтэд ил болоод байгаа.
Тэгвэл түүнийг өнөөдөр цагдаагийн хамгаалалтад авчээ. Энэ талаар хошууч н.Энхболд “Хэвлэл, мэдээллээр ташаа мэдээлэл гарч байна. Цагдаагийн байгууллага тухайн иргэний хүсэлтийг үндэслээд аюулгүй байдлыг хангах үүднээс хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд хамгаалалтад авахаар ирээд байна. Цагдаагийн байгууллагын зүгээс тухайн иргэнийг албадан баривчлах, саатуулах санаа зорилго байхгүй.
Зөвхөн энэ хүний эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах үүднээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд ирээд байна. Энэ бол УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн байр. Бид иргэн Д.Доржзодовтой уулзаж ярилцсан. Өөрийнх нь хүсэлтийг хангахаар ажиллаж байна. Дахин хэлэхэд үүнд хууль зөрчсөн албадлагын арга хэмжээ байхгүй” гэх тайлбарыг өгсөн байна.
Сэтгэгдэл (23)