Яг одоо Лондон хотын баруун хэсгийн Хойд Кенсингтон дүүрэгт 27 давхар орон сууц шатаж байна. Байшин бүхэлдээ шатаж байгаа бөгөөд дээд давхрын хүмүүс гарч чадахгүй түгжигдсэн, дээд давхрын оршин суугчид аврахыг гуйн орилж байна гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд өгч байна.
Grenfell Tower нэртэй уг байшингийн галыг унтраахаар гал сөнөөгч 40 машин, 200 гал сөнөөгч ид ажиллаж байгаа ч унтрааж хүчрэхгүй байна. Учир нь байшингийн эргэн тойрны гудамж их нарийхан учраас галын машин ойртож очиход төвөгтэй байгаа ажээ.
Байшингийн эргэн тойрны 100 метр газар үнсэнд дарагдаад байгаа ажээ. Гал чухам юунаас болж гарсан нь тодорхойгүй байгаа ч дотроосоо эхэлж гал авалцсан гэж гэрчүүд ярьж байгаа аж.
Сэтгэгдэл (3)