Хятадын Хубэй мужийн Вуханы нисэх онгоцны буудлаас Парис хүрэх нислэгт суух ёстой байсан залуу бүсгүй онгоцноосоо 14 минут хоцорсон тул түүний нислэгийг цуцалжээ. Гэвч, бүсгүй нисэх онгоцны буудалд ирмэгцээ бүртгэлийн ажилтан руу уурлан хашгирч, зодож танхайрчээ. Энэ явдалтай нь холбогдуулан Эйр Франц авиа компани түүнийг хар жагсаалтад оруулж, 10 хоног тус компанийн онгоцонд суухыг хориглосон байна.