Украины нийслэл Киев хотод газар дорх усны хоолой задарч өндөр даралттай ус алдсаны улмаас дэлбэрэлт болж их хэмжээний хөрс шороо агаарт цацагдсан байна. Дэлбэрэлтийн улмаас 6 м өргөн нүх үүсч, хотын гудамжаар шавартай ус үерлэн урсчээ.
Энэ нь дулааны цахилгаан станцаас орон сууцны хорооллууд руу түгээдэг өндөр даралттай халуун усны хоолой байсан ажээ. Харин азаар дэлбэрэлт болох үед хоолой хүйтэн устай байсан аж.
Мэргэжлийн хүмүүс ямар учраас тухайн үед ус хүйтэн байсныг шалгаж байна. Гэрчүүдийн ярьснаар ”Хоолой дэлбэрэх үед 7 давхар байшинтай адил өндөрт ус оргилон гарч байсан бөгөөд тас хийсэн чимээ гарч, засмал зам дээр маш том нүх үүсч, эргэн тойронд нь том том чулуунууд шидэгдсэн байсан" гэжээ.