Өнгөрсөн даваа гаригийн өглөөний 07:21 цагт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо Өнөр хорооллын 8-р байрны дээвэр дээрээс нэгэн иргэн амиа хорлохыг завдсан билээ.
Нийслэлийн Аврах ангийн ээлжийн бүрэлдэхүүн дуудлагын дагуу шуурхай ажиллаж, согтууруулах ундаа хэрэглэсэн 24 настай иргэний амийг аварсан. Тухайн иргэнтэй ар гэрийхэн нь болон онцгой байдлын алба хаагчид удаан ярилцсан боловч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул огт ойшоохгүй байжээ. Тиймээс аврагчид нууцаар айлын цонхоор орж, тухайн залууд мэдэгдэхгүйгээр араас нь очиж татан авсан юм. Дээрх залуугийн хувьд хайр сэтгэлийн асуудлаас болж хямарсандаа амиа хорлохоор завджээ. Тэрбээр энэ талаараа цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгээр нь тодорхой дурдсан байна.
Сэтгэгдэл (2)