УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг томиллоо. Тодруулбал, Л.Пүрэвсүрэнг Швейцарь, А.Баттөрийг Франц, Д.Ганбатыг Герман, Г.Тэнгэрийг Япон, Ё.Отгонбаярыг АНУ, Н.Чимгүүндарийг Канад улсад суух Элчин сайдаар томилсон. Энэ үеэр УИХ-ын гишүүд Элчин сайдад томилогдож буй хүмүүст дараах зүйлсийг дахиж, саналаа хэллээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Л.Пүрэвсүрэнг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, түүний тухай хэд хэдэн баримтыг дэлгэлээ. Тэрбээр "Швейцарьт суух элчин сайдад Л.Пүрэвсүрэн гэдэг "луйварчин"-г дэмжихгүй. Европын холбоонд "хар тамга" даруулсан дуулиант дипломатч байсан. Төрд "Ховч хар" нэртэй жудаггүй нөхөр. Тамхины наймаанд оролцож, улсын нэрийг гутааж, Европын холбоонд нэвтрэхээ эрхээ хасуулж байсан энэ хүнээс өөр боловсон хүчин алга гэж үү. " гэв.
Сэтгэгдэл (41)