Хойд Солонгосын сурталчилгааны Uriminzokkiri сайтад тус орны лидерийн амь насанд халдах гэсэн БНАСАУ-ын иргэнийг харуулсан видео цацагджээ. Бичлэгийг мөн YouTube сайтад байршуулж, Ким Сон Ир гэсэн нэртэй эрэгтэйг энэ хэргийг хийхээр зэхэж байсан талаар мэдээлжээ. Энэ этгээд Өмнөд Солонгос ба АНУ-ын тусгай албад өөрийг нь “аймшгийн гэмт хэрэгт” татан оролцуулсан гэж мэдүүлсэн байна.