УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч УИХ-ын дарга М.Энхболд хассан. Учир нь Засгийн газрын гишүүд УИХ-ын дарга М.Энхболдын эгдүүцлийг төрүүлсэн нь хасах шалтгаан болсон. Тэрбээр “Засгийн газрын гишүүд асуудлаа хэлэлцэх үеэр УИХ-ын чуулганд оролцож болдоггүй юмуу. Өчигдөр сайд нь байхгүй шалтгаанаар хоёр асуудал хэлэлцээгүй хойшилсон. УИХ Засгийн газрын гишүүдийг хүлээгээд сууж байдаг байгууллага биш. ЗГХЭГ-ын дарга Ерөнхий сайддаа хэл. Засгийн газрын гишүүн ажил их байдгийг би мэднэ. Гэхдээ ажил ихтэй гээд УИХ-д дээр пээдийгээд байх шаардлагагүй шүү”.
Сэтгэгдэл (52)