Нийслэлийн онцгой байдлын газарт 12.02 цагийн орчимд “Гурвалжингийн гүүрний урд хөөсөнцөр, сэндвич шатаж байна” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах 3 ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж тархалтыг зогсоолоо. Одоогийн байдлаар бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Гал түймрийн улмаас бэртсэн гэмтсэн хүн байхгүй болохыг албаныхан мэдээллээ.
Сэтгэгдэл (4)