Javkhlantulga Dondogdorj гэх хаягтай иргэн энэ талаар цахимд мэдээлжээ. Тэрбээр Слава бор будааг “Wellmart”-аас худалдаж авсан байна. Гэвч түүний худалдаж авсан будаан дотор жижиг амьд хорхойнууд гүйдэж байжээ. Тус иргэн дүүргийн мэргэжлийн хяналтын газарт шинжилгээ өгсөн ч худалдаалж байсан дэлгүүрийг нь торгоод л өнгөрсөн байна. Уг нь энэ будааг 2016 оны 8 сард үйлдвэрлэжээ. Хадгалах горим нь 15 сар учир хугацаа нь болоогүй байсан байна.