2012-оны УИХ-ын сонгуульд Н.Энхбаярын нэрийг МАХН-аас дэвшүүлсэн боловч, СЕХ бүртгэж авсангүй. Тэр үед Н.Энхбаяр нь шүүхээс ямар нэгэн ял шийтгэл аваагүй байсан юм.
2009-онд Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдоод 2008-оны 7-р сарын 1-нд баригдаж шоронд орсон хүүхэд залуучуудыг өршөөх өршөөлийн хууль гаргасныг та санаж байгаа байх.
Тэр үеийн УИХ-ын гишүүд уг өршөөлийн хуульд албан тушаалын гэмт хэрэг болох эрүүгийн хуулийн 263-р зүйл ангийг бүхэлд багтаан оруулж өршөөсөн аж.
МАХН-д зөвлөхөд: Н.Энхбаярыг сольж өөр ямар нэгэн хүний нэрийг дэвшүүлж хэрэггүй.
Гэтэл 2012-оны зун Шүүхээс Н.Энхбаярт 2009-онд өршөөгдсөн, Эрүүгийн хуулийн 263.2 буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт буруутгаж, 2.1 жилийн хорих ял оноожээ.
Нэгэнт 2009-онд өршөөлд хамрагдсан заалтуудаар хүнийг хилсээр хорьсон нь энэ юм.
Мөн 2015 онд дахин өршөөлийн хууль гарчээ. Уг хуульд хорихоос өөр бусад бүх төрлийн нэмэлт ялыг хүчингүйд тооцох заалт орсон байв.
Хэрэв Н.Энхбаярыг тэр үед ялтайд тооцож байсан бол уг ял нь энэ заалтаар бас л хүчингүй болох байжээ.
Гэвч 2016-оны УИХ-д Н.Энхбаярыг ял эдлэж байсан гэсэн зохиомол үндэслэл гаргаж ирээд СЕХ бүртгэж авсангүй. Энэ мэтээр Монголд иргэдийн сонгох ба сонгогдох, заяагдмал эрх, эрх чөлөө үгүй болсон байна.
Яг үнэндээ 2004-оноос хойш л, Монгол улсын Сонгуулийн систем доголдож ирсэн юм. 2008-онд сонгуулиас болж 20-иод хүнийг буудаж, 5 хүнийг нь газар дээр нь алсан эмгэнэлт хэрэг гарсан.
Одоо Монгол улсад чөлөөтэй сонгууль нэгэнт үгүй болсон гэдгийг дэлхий дахинд зарлан мэдэгдэх л үлдлээ.
Монголын чөлөөт сонгуулийн системийг булшласан хүн нь манай ардчилсан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань юм гэдгийг НҮБ-ын хүний эрхийн байгууллагуудад сонордуулах цаг нь болсон.
Прогнозоос харахад МАХН-аас Н.Энхбаяр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл тодорхой хэмжээний санал авч мэдэхээр байгаа аж.
МАХН-аас Н.Энхбаяраас өөр хэн ч ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн олигтой санал авахгүй нь тодорхой юм.
МАХН-д зөвлөхөд: Н.Энхбаярыг сольж өөр ямар нэгэн хүний нэрийг дэвшүүлж хэрэггүй.
Харин чөлөөт сонгууль Монгол улсад байхгүй болсон гэх мэдээллийг НҮБ, Олон улсын ажиглагчид, мөн дэлхийн янз бүрийн хүний эрхийн байгууллагуудруу түгээх хэрэгтэй.
Манай эрх баригчид Монгол улсад ардчилал хүний эрхийн баталгааг хангаж байгаа гэж нүүр тахлан хариуд нь дэлхий нийтээс гуйлга гуйж амьдардаг болоод удаж байгаа юм.
Дэлхийн олон нийт Монголын бодит байдлыг харах хэрэгтэй.
Ингэж чадвал эрх баригчдад илүү дарамт шахалтыг учруулж чадах болно.
Хоёрын хооронд Пэнг Шүй Ганбаатар мэтийн хүний нэрийг дэвшүүлбэл тэр нь олигтой санал авахгүй бөгөөд Дүр эсгэсэн зохиомол сонгууль болж дэлхийн олон нийтийг үрглэжлүүлэн төөрөгдүүлсээр байх биз ээ.
Г.Баян
Сэтгэгдэл (29)