зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон Мүн Жэ Ин гэж хэн бэ

2017-5-10
0
ЖИРГЭХ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр болж, “Тобуро” намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин ялалт байгуулав. Тэрбээр сонгогсдын 41.4 хувийн саналыг авсан бол “Солонгосын эрх чөлөөний нам”-аас нэр дэвшигч Хон Жүн Пё 23.3 хувь, “Ардын нам”-аас нэр дэвшигч Ан Чоль Сү 12.8 хувийн санал авчээ. БНСУ-ын 19 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Мүн Жэ Инийн талаарх 24 баримтыг хүргэж байна. 


 

 

Баримт 1. Мүн Жэ Ин 1953 оны арванхоёрдугаар сарын 22-нд Өмнөд Солонгос улсын Коджедо аралд таван хүүхэдтэй айлын ууган хүү болон мэндэлжээ.

 

Баримт 2. Тэрбээр эхнэр, хоёр хүүхэдтэй. Ромын католик шашинтай нэгэн аж.

 

Баримт 3. Түүний аавыг  Мүн Ён Хюн, харин ээжийг нь Кан Хан Ок гэдэг.

 

Баримт 4. Тэд 1950 онд Солонгосын хойг дайны хөлд нэрвэгдэх үед БНАСАУ-ын Өмнөд Хамгён аймгаас АНУ- ын “MEREDITH VICTORY” гэх ачааны хөлөг онгоцонд сууж, Коджедо арал руу дүрвэн ирсэн цагаачдын нэг байсан гэдэг.

 

Баримт 5. Тэдний гэр бүл Коджедод суурьшиж, Мүн Жэ Инийн аав “Geoje POW Camp” үйлдвэрт ажиллах болсон байна.

 

Баримт 6. Мүн Ён Хюнынх Өмнөд Солонгост дүрвэн ирж суурьшаад, гурав дахь өвөлтэйгөө золгохдоо анхны үрээ өлгийдөн авсан нь БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Мүн Жэ Ин байсан аж.

 

Баримт 7. Мүн Жэ Ин анх Бусан хотын “Кюннам” ахлам сургуульд элсэн орж байжээ. Тэрбээр сарын төлбөрөө төлөөгүй гэх шалтгаанаар хичээлийн танхимаасаа хөөгдөж байсан удаатай нэгэн.

 

Баримт 8. Мүн Жэ Инийн аавынх туйлын ядуу зүдүү амьдралтай байсан гэдэг. “Хангёл” сонинд бичсэнээр, эрдэнэ шишийн үрийг үдийн хоолондоо зооглодог байсан бөгөөд түүгээрээ бүтэн өдрөө даадаг байсан гэнэ.

 

Баримт 9. Мүн Жэ Ин ахлах сургуулиа төгссөний дараа “Кюнхэ” их сургуульд хуулийн чиглэлээр дэвшин суралцжээ.

 

Баримт 10. 1975 онд Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийн засаглалын эсрэг Ардчилсан хөдөлгөөнд оролцсон гэх шалтгаанаар баривчлагдан хоригдож байжээ.

 

Баримт 11. Тухайн үед БНСУ-ын Ерөнхийлөгчөөр эдүгээ хэд хэдэн хэрэгт буруутгагдан хоригдож буй экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн эцэг Пак Чун Хе ажилладаг байсан байна.

 

Баримт 12. Пак Чун Хег дарангуйлагч байсан гэж тодорхойлох нэгэн байдаг ч, БНСУ-ын өнөөгийн хөгжлийн эхлэлийг тавьсан гэж үнэлэх хүмүүс олон байдаг юм. Харин тухайн үед түүний дэглэмийг эсэргүүцсэн Ардчиллын төлөөх хөдөлгөөний дараа Мүн Жэ Ин баривчлагдан, Сөүлийн шоронд хоригдох болжээ.

 

Баримт 13. Харин түүний буруутгагдсан үндэслэл нь ч их сургуулиасаа хөөгдөхөд хүргэж, улмаар хүчээр шахам цэрэгт явсан гэдэг.

 

Баримт 14. Мүн Жэ Ин цэрэгт байхдаа тусгай хүчинд багтаж чадсан байна. Улмаар 1976 онд Панмунжон тосгонд Хойд Солонгосын арми Өмнөд Солонгос буюу НҮБ- ын цэргүүдтэй мөргөлдөөн үүсгэхэд тэнд томилогдсон тусгай хүчнийхний багт Мүн Жэ Ин багтаж байжээ.

 

Баримт 15. Тэрбээр 1978 онд цэргээс халагдаж, 1980 онд дахин Кюн Хе их сургуулийг дүүргэсэн байна.

 

Баримт 16. Мүн Жэ Ин 1982 онд тухайн үед өмгөөлөгч байсан Ну Мү Хёньтой хамтран хуулийн компаниа байгуулж байсан гэдэг.

 

Баримт 17. 2002 оны арванхоёрдугаар сард түүний хамтран зүтгэгч Ну Мү Хён Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, Жэ Ин Бусан дахь сонгуулийнх нь штабын даргаар ажиллаж байжээ.

 

Баримт 18. Ну Мү Хён 2003 онд БНСУ-ын 16 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсны дараа Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийн Тамгын газарт орж ажилласан байна.

 

Баримт 19. 2009 онд Ну гэрийнхээ хойд талын ууланд очиж, амиа егүүтгэн нас барахад ч Мүн Жэ Ин хамтран зүтгэгчээ эцсийн замд нь үдэн, оршуулгын ёслолыг удирдаж байсан нэгэн.

 

Бармит 20. Мүн Жэ Ин 2011 оны есдүгээр сард “Инноваци ба хамтын ажиллагаа” компанийг үүсгэн байгуулж, төлөөлөгчөөр нь ажиллах болсон байна.

 

Баримт 21. 2012 оны дөрөвдүгээр сард 19 дахь удаагийн бүх нийтийн сонгуулиар “Ардчилал эв нэгдлийн нам”-ыг үүсгэн байгуулж, нэр дэвшиж байжээ.

 

Баримт 22. Мүн Жэ Ин 2012 оны арванхоёрдугаар сарын 19-нд Ерөнхийлөгчийн сонгууль болоход Сэнүри намаас нэр дэвшигч Пак Гын Хетэй өрсөлдөн ялагдаж байсан түүхтэй.

 

Баримт 23. 2016 оны дөрөвдүгээр сард болсон 20 дахь удаагийн бүх нийтийн сонгуульд тэр нэр дэвшээгүй.

 

Баримт 24. Харин энэ оны дөрөвдүгээр сарын 3-нд намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлаж, БНСУ-ын 19 дахь Ерөнхийлөгч боллоо.

 

Б.Энхжин

image

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр болж, “Тобуро” намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин ялалт байгуулав. Тэрбээр сонгогсдын 41.4 хувийн саналыг авсан бол “Солонгосын эрх чөлөөний нам”-аас нэр дэвшигч Хон Жүн Пё 23.3 хувь, “Ардын нам”-аас нэр дэвшигч Ан Чоль Сү 12.8 хувийн санал авчээ. БНСУ-ын 12 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Мүн Жэ Инийн талаарх 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
"Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • цог (66.181.186.94)
    Хойдоос гаралтай хүн юм биз дээ
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (211.36.139.60)
    19 dahi
    2017 оны 05 сарын 10 | Хариулах
  • зочин (202.21.98.10)
    21 дэх биз дээ
    2017 оны 05 сарын 10 | Хариулах
  • zochin (106.185.28.114)
    odoo ter emegtei eronhiilogchdoo orshool uzuuleh blguidee.buren erh ni bga ym bilee.
    2017 оны 05 сарын 10 | Хариулах
  • ИРГЭН (202.179.25.131)
    БАС АВИЛГЫН ХЭРГЭЭР АСУУДАЛД ОРОХ БИДЭЭ ...
    2017 оны 05 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    6 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    18 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    19 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    20 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 42 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 4 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 8 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    3 цаг 52 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 39 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    5 цаг 50 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 14 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 18 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 25 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 30 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 33 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    6 цаг 59 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    17 цаг 46 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК