Ардчилсан намын Их хурал өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ баталгаажуулсан Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшигчид бүгд дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Ардчилсан нам бараг сарын хугацаанд нам дотроо сунгаа явууллаа. Амжилттай шийдэж чадлаа.
Баримт 2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ тодруулж чадлаа. Х.Баттулгыгаа гаргаж чадлаа.
Баримт 3. Энэ шийдвэрийг гаргаж чадсан намыхандаа болон энэ дундаас оройлж гарч чадсан Х.Баттулгадаа халуун баяр хүргэж, амжилт хүсье.
Баримт 4. Энэ индэрээс үг хэлэх боломжийг ашиглан олон жил намайг дэмжиж, хамтдаа олон ялалт байгуулсан намынхаа хамт олонд үргэлж талархаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна.
Баримт 5. Ардчилсан нам өнөөдрөөс эхлэн ажил хийх ёстой.
Баримт 6. Алдсан алдаан дээрээ суралцах ёстой.
Баримт 7. Олон ялалтын дараах ялагдалдаа дүн шинжилгээ хийх ёстой.
Баримт 8. Хэрэгтэй, хэрэггүй үгээ амандаа балгах хэрэгтэй.
Баримт 9. Олон жил хамт явсан сайн найз, нөхөддөө муу үгийг хэлэх нь байтугай бодоод ч хэрэггүй.
Баримт 10. Тиймээс би жижиг сажиг зүйлээ хаяж, зөвхөн Монголын маргаашийн тухай бодоцгооё гэж уриалмаар байна. Үүний төлөө бүгдээрээ хамтдаа зүтгэе.
Баримт 11. Сэтгэл гаргая, ялалт байгуулая. Би энэ ялалтыг маш их хүсч байна. Гэхдээ энэ бол хэн нэгнийг ялахдаа гол биш.
Баримт 12. Монгол Улс хөгжмөөр байна. Монгол Улсын цөөн хүн нь баяжиж, олонх нь ядуурч, цөөхөн бүлэглэлийн гарт орж, олонх нь цөөнхөд зүтгэдэг болж. Үүнийг таслан зогсоох ёстой.
Баримт 13. Бидний үр, хүүхэд ирээдүйд гэрэл гэгээтэй нийгэмд амьдрах учиртай. Бид үүний төлөө 27 жилийн өмнө нэгдэж, нийлсэн.
Баримт 14. Бидний энэ зорилго сүүлийн үед бүдгэрсэн, бүдгэрүүлсэн.
Баримт 15. Ирээдүйд арилгах, зогсоох сонирхолтой цөөхөн бүлэглэл байна. Үүний төлөө тэмцэж, зогсоох ёстой гэж бодож байна. Х.Баттулга үүнийг хийж чадна. Тиймээс Х.Баттулгыгаа дэмжиж байгаа юм.
Баримт 16. Би Х.Баттулгадаа гурван зүйл захиж хэлмээр байна .Монголчууд бид эв эеэ хичээх ёстой.
Баримт 17. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг хүн бол ард түмнийгээ хооронд нь ойлголцуулдаг, бөөгнүүлдэг, нэг зүг рүү харуулж чаддаг эв нэгдлийг эрхэмлэгч байх ёстой. Үүнд онцгой анхаарал тавиарай.
Бармит 18. Хоёрдугаарт, эдийн засгийн ямар нэгэн асуудалд бүү шунан, тэмүүлж ороорой.
Баримт 19. Харин чинээлэг, дундаж давхрагыг яаж бий болгох вэ гэдэг дээр анхаараарай.
Баримт 20. Х.Баттулга бид хоёр Засгийн газарт хоёр удаа хамтарч ажилласан.
Баримт 21. Манай Шинэчлэлийн Засгийн газар Соёл, спорт, аялал жуучлалын яам гэж байгуулж байсан. Энэ бол миний хэлэх гэж байгаа гурав дахь захиас буюу хүсэл.
Баримт 22. Монголын соёл, ахуй, ёс заншил үеийн үед мандан бадарч байх учиртай.
Баримт 23. Гуравхан сая хүн амтай Монгол улс соёл, спорт, аялал жуучлалаа дээд зэргээр хөгжүүлэх ёстой.
Баримт 24. Энэ салбарт маш их хувь нэмэр оруулсан хүн бол Х.Баттулга юм. Тиймээс баярлалаа гэж хэлээд, үүнийгээ цааш нь улам боловсронгуй хөгжүүлээрэй гэж хэлмээр байна.
Б.Энхжин
Сэтгэгдэл (27)