2005-оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Н.Энхбаяр МАН-ын их хурал дээр Улаанбаатар хотын дарга М.Энхболдыг хөтлөж орж ирээд нэр дэвшүүлэн МАН-ын дарга болгов. Энэ цаг үеэс тэрбээр Монголын их улс төрийн тайзан дээр гарчээ.
Улмаар ор гарсан УИХ-ын Баянгол дүүргийн 65-р тойрогт МАН-аас намын шинэ дарга М.Энхболдыг дэвшүүлэв. Харин АН-аас Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийг дэвшүүлжээ.
М.Энхболд нь Ц.Элбэгдоржид ялагдахаар байсан ч нэрээ татахгүй бол Засгийн газрыг чинь огцруулна хэмээн шахсаар Ц.Элбэгдоржийн нэрийг татуулан өрсөлдөгчгүйгээр ялалт байгуулан УИХ-д орж суулаа.
Үүний дараа М.Энхболд нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулна гэсэнд Ц.Элбэгдорж хулхидуулснаа ойлгож, маш ихээр бачимдаж байсансан.
Н.Энхбаяр залгамжлагчаа буруу таньснаас болж МАН-ын дотоодын хямралыг эхлүүсэн нь энэ аж.
Харин ерөнхийлөгч Н.Энхбаяр нь УИХ-д 36-36-гэсэн хүчний харьцаатай байсан тул Ц.Элбэгдоржийг айлган шахаж байсан ч огцруулах бодолгүй байв.
Эндээс М.Энхболд ба Н.Энхбаярын бодлогын зөрөлдөөн үүссэн аж. М.Энхболд буцах замгүй болсон тул шахсаар 2006-01-13-нд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан юм.
М.Энхболд УИХ-д 36-36-гэсэн хүчний харьцаатай байсан хүнд нөхцөлд шинэ Засгийн газар байгуулах гэж ихэд тэвдэж байв. Үүний тулд АН дотроос Симба Батаа,Гүндалай, БНН-аас Буян Жагай, мэтийн урвагчдыг цуглуулан дагуулж, цоохор Засгийн газар байгуулжээ.
Мөн тэрбээр Н.Энхбаярын үгийг ч тоохоо болив. Иймд Н.Энхбаяр тэжээсэн бяруугаа шоглох гэсэнд бяруу нь Ц.Нямдорж, Лундээжанцан мэтээр хүрээлэл үүсгэн бэхжиж сөрөн тэмцэж эхлэсэн байна.
Н.Энхбаяр энэ тэмцэлдээ өөрийн гарт байх АТГ-ын хүчийг ашиглаж, М.Энхболдын Улаанбаатарт хотын дарга байхдаа идэж уусан хэргүүдийг ухуулж эхлэсэн байна.
Гэтэл М.Энхболд сөрсөн базалт хийж, өмнөх нүглүүдийг нь ухаж байсан АТГ-ын дарга ДАНГААСҮРЭН гэгчийг гадаадад томилолтоор явах моментыг тааруулан амыг нь барив. (Албан ёсны актанд гадаадад айлд жорлонд сууж байгаад үхсэн гэдэг). Ингэж тулж ирсэн аюулыг түр намжаав.
Гэтэл Н.Энхбаяр нь энэ тулаандаа ОХУ-д Элчин байсан С.Баярыг ашиглан МАН-ын онц их хурлыг хийлэн, МАН-д үлдсэн өөрийн фракцын хүчээр шахсаар М.Энхболдыг МАН-ын даргын албнаас нь мултласан юм.
Үнэндээ Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Ч.Улаан, Лундээжанцан, Шаравдорж, М.Энхболд нар нь МАН-ын П.ЖАСРАЙН гэх фракцын хүмүүс байсан юм.
Гэвч эд М.Энхболдын (нялх Сэнгүмийн) бодлогоггүй улс төрийн ажилгаанаас болж хоорондоо хагаралдаж, Н.БАГАБАНДИЙН франкцын С.Баярт боломж олгосон нь тэр байлаа.
Товчоор хэлбэл: Н.Энхбаяр залгамжлагчаа буруу таньснаас болж МАН-ын дотоодын хямралыг эхлүүсэн нь энэ аж.
Эндээс М.Энхболдыг МАН-ын дарга, Ерөнхий сайдаас хуссан үйл ажиллагаа, Ц.Нямдоржийг УИХ-ын даргаас огцруулсан үйлдэл, 2008-07-01-ны цуст хэрэг, Н.Энхбаярыг 2009-оны ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулсан, МАН-ын хуваагдал, Н.Энхбаярын баривчилгаа зэрэг хожмын муу үр дагвартай бүх юмууд үүсчээ.
Улс төр гэдэг нарийн тогтсон дотоод зүй тогтолтой Шинжлэх ухаанд ганц бүтэлгүй хүн ороход л 10-аад жил тасралтгүй үргэлжлэх хямралыг үүсгэдэг аж.
Гэвч мань М.Энхболд энийгээ хир ойлгон гэмшин ухаарсан нь одоо ч харагддаггүй юм.
Доорхи гозгор нөхөр бол АТГ-ын анхны дарга Дангаасүрэн гэдэг хүн юм. Энэ хүний сэжигтэй гадны нөлөөтэй үхлийн талаар дүү Дансал гэгч нь одоо ч хөөцөлдсөөр байдаг юм гэнэ лээ.
Г.Баян
Сэтгэгдэл (39)