Б.Бат-Энэрэл хүү С.Батсүх багштай хамт Завхан аймагт тоглолтод оролцсон байна. Энэ үеэр багш нь "Отгонтэнгэр" хайрханаасаа юу хүссэн талаар асуужээ. Хүү Facebook-ийн ах эгч нарыгаа аз жаргалтай байгаарай гэж гуйсан, манай ээж Солонгост биш надтай цуг амьдраасай, эрэгтэй багш /С.Батсүх/ шигээ сэтгэлээсээ дуулдаг, үгээ тод хэлдэг дуучин болгож өгөөрэй, эрэгтэй багшийгаа нарийнхан болгож өгөөрэй гэж гуйсан гэв.
Сэтгэгдэл (1)