Шүгдэн хэмээгч сахиусны тухай үүх түүх үлгэр домгийг сонсожээ байхад Л.Түдэв гуайн бичсэн "ОРОЙГҮЙ СҮМ" хэмээх романд дүрслэгддэг Төвдүүдийн байр байдал тодрох аж.
Л.Түдэв гуай дээрх романаа бичих дээ. ШҮГДЭН хэмээх сахиусны тухай түүх домгийг судлаж ашигласан болох нь төвөггүй ойлгогдоно. За энэ ч яахав.
Дагважамцан гэх нэгэн бодитой хүн байсан бололтой юм. Энэ хүн нь Монгол удмын хүн аж. Дагважамцанг Монголчууд Далай ламаар тодруулах оролдлого хийж байжээ.
Хүү ч шарын шашинд нэвтэрч олонд бишрэгдсэн тул Монголоос очсон мөргөлчид мань хүнд өргөл барьц өгч байснаас түүний нэр нөлөө нь ихсэж Төвдийн тодруулсан 5-р далай ламынхаас ч давах шинжтэй болжээ.
Иймд Төвдүүд улс төрийн бодлогоор алуурчин томилож энэ Дагважамцан хэмээгчийг алуулсан байна.
Үүнээс хойш өвчин тахал гарч, хүн амьтан, үл мэдэгдэх өвчнөөр үй олноороо үхэх болжээ.
Энэ гай зовлонг Дагважамцан хэмээгчийг хөнөөснөөс боллоо гэж үзээд түүнд тахил өргөж, аргадан гуйсанд намдаж байжээ.
Эндээс л анхлан Дагважамцанг догшин сахиус Дорж Шүгдэн хэмээн тахих болжээ.
Хамгийн гол нь Халхын 8-р Богдын дүү Агваанхайдав бээр ДОРЖ ШҮГДЭН сахиусыг шүтдэг хүн байж, бас Чойжин бууж, Шүгдэн сахиусыг залдаг хүн байжээ.
1911-онд Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсыг байгуулах, их үйлсийг өрнүүлэхэд гол гол тохироо нууц зөвөлгөөнүүдийг Богд хаан тэргүүтэй лам, хар ноёд одоогийн Чойжин ламын сүмийн ар нууцын танхим гэдэгт цуглан хийдэг байсан байна.
Мөн яах учраа мэдэхгүй мухардсан үедээ дүү Агваанхайдаваараа чойжин буулгаж Дорж Шүгдэн сахиуснаас асуулгадаг байсан гэдэг.
Төвдийн 13-р Далай лам нь Монголд ирж байсан хүн бөгөөд Чин ван Ханддоржийнд өвөлжсөн байдаг. Энэ 13-р Далай лам нь манай дээдсүүдийг ШҮГДЭН сахиусны заасан чиг шугамаар явж тусгаар улсаа сэргээсэн гэж ойлгодог байж.
Хожим нь 14-р далай лам Хятадын савраас салж Төвдийг тусгаар улс болгохоор зорьж явахдаа бас л чойжин буулгаж, Дорж Шүгдэн сахиусыг залж заавар зөвөлгөө авдаг байсан гэдэг.
Гэтэл Төвдүүдэд олон удаа хутгалуулж, эцэст нь хадгаар хоолойгоо боолгож алагдсан Дагважамцангийн сүнс маш хилэгнэн хорсон занасан байсан ба өшөөгөө авахаар Босч ирсэн сахиус ажээ.
14-р Далай ламын Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэл бүтсэнгүй. Хятадууд Төвдүүдийг үйл олноор нь алж тамлаж, үйлийг нь үзэж байгаа гэдэг.
Энэ бүхнийг Дорж Шүгдэн буюу Дагважамцангийн өшөөгөө авах гэж зааж өгсөн буруу замаар явснаас болсон гэж үзээд Дорж Шүгдэн сахиусыг Өшөөгөө авахаар бүтсэн ад тийрэн хэмээх болжээ.
Дүгнэж хэлбэл: Дорж Шүгдэн буюу Дагважамцан нь Монгол хүн байсан учир Монголчуудад ээлтэй, Төвдүүдэд алагдсан тул Төвдүүдэд таагүй сахиус бололтой юм.
Сэтгэгдэл (52)