1990 онос хойш бид зургаан удаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулж, дөрвөн нөхрийг янз бүрийн хугацаагаар сонгож байв. Эхний үед Ерөнхийлөгчөө баяр ёслолын байдалтай сонгодог байв. Зарим нь өөрөө сонгогдсон юм шиг хөөрөөд л. Яваандаа энэ баяр тун ширүүхэн өрсөлдөөн болж хувирсан юм. Дэмжсэн нэгнээ өмөөрч хоорондоо зад хэрэлддэг болов. Зодоон цохион болж, шүүх цагдаа дээр очсон явдал ч бий. Энэ бүхэн яван явсаар сүүлдээ сонгууль явуулах бус сонгуулийг “хийдэг” болов. Тиймээс тун сонирхолгүй болж ирэн, бас хэрэгт дуртай мань мэтийнхээ хүсэн хүлээдэг зүйлийн нэг байхаа больсон юм.
Тэгвэл тун удахгүй бид долоо дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулж, тавдахь нөхрийнхөө царайг харах гэж байна. Хэдийгээр сонгуулиуд сонирхолгүй болсон хэдий ч энэ удаагийнх Монголын түүхэнд хамгийн уйтгартай сонгуулиар тодроно гэдэгт миний бие огтхон ч эргэлзэх юм алга. Мөрий тавьсан ч бэлэн байна. Энэхүү хамаг уйтгар гунигийг тарьж байгаа хүн нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Ингэх шалтгаан ч түүнд маш элбэг байлаа.
Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Г.Батхүү, Лу.Болд гээд өөрийнхөө “бөлдөгдсөн” хүмүүсийг тэр чигээр нь дэвшүүллээ.
Элбэгээг шүтэж байсан цаг бий. Ямар ч нүгэл хийсэн өршөөхөд бэлэн байсан үе манайханд байдаг. Харин сүүлийн Ерөнхийлөгч болсон цагаас хойш энэ бүхэн өөрчлөгдсөн. Ялангуяа өнгөрсөн хоёр жилд түүний нэр хүнд байшингийн орой дээрээс олсоор бууж байгаа юм шиг тун эрчимтэйгээр доошилж ирлээ шүү дээ. Тэр ч бүү хэл сэнтийнээсээ буусан цагт хөл нь гозгонох байтугай “хүзүү нь сунасан” ч багадна гэх хүн тун олширсныг тэнэг биш болохоор анзаарч таараа шүү дээ. л энэ сонгуулийг тун уйтгартай болгож буюу ирэх замаа засахын тулд МАН, М.Энхболдыг л дэмжиж өөрийнхөө одоогийн суудалд залахгүй бол эвгүй хүн гарвал шууд л “бөөсгийгөө сугалуулна” гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Уйтгарлуулахын хамгийн гол шалтгаан энэ. МАН-аас өөр хүн гарвал Ээбээг өмөөрөх нам байхгүй, их хөлийн дээрэмчин гэгддэг С.Эрдэнэ нь ч түүнээс урвана гэдгийг бас айн мэдэж байгаа.
М.Энхболдын талынханд ч бас Элбэгээд хандахаас өөр арга зам байхгүй болсон тал бий. Яасан гэхээр нөгөө юу хатавч өмхийгөө тавихгүй гэгчээр МАН хэзээ ч өөрчлөгдөхгүй юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд манайхан харав. Уг нь итгээд 65 суудал өгсөн ч томилсон сайдуудаасаа авхуулаад л М.Энхболдын нэр хүнд Элбэгээ шиг эрчтэй биш юм аа гэхэд алгуурхнаар доошоо унаж эхлэв. Уг нь тэрбээр хоёр гурван жилийн өмнөөс өөрийгөө бараг Ерөнхийлөгч болно гэдэгт дүүрэн итгэлтэй явлаа. Гэтэл одоо түүний командынхан тун их сандрах болжээ. Хаана л бал хаана МАН-ыг занасан, хараасан хүмүүс. Аргагүй шүү дээ, тувт ард олныхоо эсрэг арга хэмжээ аваад байгаа юм чинь.
Тиймээс М.Энхболдын нууц ноёнтон, “урт гарт” хэмээх Жунай хүү нөгөө л наймааныхаа ухааныг гаргаж, хөрөнгө мөнгөний хувьд аль хэдийнэ “гуя баз” болсон Ээбээд хандсан байж таарна. Ингээд Ээбээ, М.Энхболд хоёрын эрх ашиг нэг цэг дээр огтлолцож, Ц.Элбэгдорж аль эрт нухаж авсан АН-ынхаа даргаар сунгаа гэх жүжгийн дараа зэрлэг Эрдэнээг бодлоготойгоор тавив. Энэ бүхэн Ээбээгийн гараар найруулсан тавилт сайн жүжиг байлаа.
Одоо энэ “найруулагчийн” жүжиг ид дундаа явж байна. Хэрвээ АН-аас ганцхан хүн, тэр нь Ээбээгийн дайсан байх юм бол ялах магадлал тун өндөртэйг тэр харжээ. Тухайлбал, заналт дайсан Н.Алтанхуяг нь дэвшвэл аюултай. МАН болоод М.Энхболдын суурь ганхаастай байгаа энэ цаг үед тээр жилийн хүчийг тэнцвэржүүлнэ гэдэг шиг ард нийтээрээ АН-аас нэр дэвшигчийг гэнэт дэмжээд унавал ялах магадлал түүнд бий. Тиймээс “наадмын бөхийг” будилаантуулахын тулд Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Г.Батхүү, Лу.Болд гээд өөрийнхөө “бөлдөгдсөн” хүмүүсийг тэр чигээр нь дэвшүүллээ. Харин “Женко”-гийн хувьд өөр. Тэр М.Энхболдод хадаг барин золгохдоо, “Ах аа, намайг бодоорой, төмөр зам, мам гэсэн юманд холбогдчихоод байна” гээ биз. Тэгэхээр нөгөөх нь намаасаа нэрээ дэвшүүлээд жаахан бужигнуулаад орхи л гэсэн байж таараа шүү дээ. Баабарын хувьд төрийн соёрхол хүртсэнийхээ хариуг барихын тулд энэ сонгуулийг улам маазруулах үүднээс нэрээ дэвшүүлж байгаа хэрэг л дээ. Тэгээд ч одоо энэ намд ямар сунгаа, мунгаа болох биш. Нам дотроо сэм хуйвалдаад хэнийг тодруулахаа аль эрт шийдчихсэн. Дүрмээ тэгж өөрчлөөд зохион байгуулалтанд орчихсон шүү дээ. Тиймээс энэ хүмүүсээс л нэг нь нэр дэвшинэ. Тэр нь яав ч Н.Алтанхуяг биш. Яав ч “Женко” Баттулга биш. Харин зүгээр л дээр дурдагсдын нэг утсан хүүхэлдэй, М.Энхболдын өмнө тавих бэлэн зууш байх болно. Ингэснээр Ээбээгийн үүрэг дуусч, хөл гозгонуулах, “хүзүүгээ сунгуулах” аюулаас зайлна...
ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ
Сэтгэгдэл (40)