УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндэсний хөрөнгө оруулалтын банк гэх нэрийг шүүмжилжээ. Үүний хариуг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар дараах байдлаар өгчээ.
Тэрбээр "Үндэсний хөрөнгө оруулалтын банк гэж нэртэй банк бий. О.Баасанхүү гишүүнээ нэрээр нь үйл ажиллагааг дүгнэдэггүй юм л даа. Өөрийн чинь хэлдэгээр нэрээр нь дүгнэвэл, чиний нэр хэн билээ, О.Баасанхүү. “Баасан хүү” гэдэг нэрээр чинь дүгнээд юм ярьж болох л юм байна ш дээ" хэмээн хэлэв.
Сэтгэгдэл (15)