Боливар мужийн Сан-Феликс хотод хүрэлцэн ирсэн Венесуэлийн Ерөнхийлөгч Мадурогийн машин руу хэд хэдэн эсэргүүцэгчид чулуу шидэлжээ. Ерөнхийлөгч Мадуро Венесуэлийн тусгаар тогтнолын төлөөх дайны нэгэн тулалдааны 200 жилийг тэмдэглэх ойн арга хэмжээнд оролцохоор ирсэн байх үед нь ийнхүү чулуу нүүлгэжээ. Энэ хэрэгт таван хүнийг баривчлан хорьсны хоёр нь насанд хүрээгүй хүүхэд байна.