Амьдралаа эргэж нэг хараад туулсан бүхнээ эргэцүүлэн бод доо. Хүмүүс таньд ил далд таагүй хандаж байсан тохиолдол чамгүй олон бий. Хүмүүсийн харилцааны 53 хувь үгээр биш бусад байдлаар илэрхийлэгддэг гэдэг. Харамсалтай нь бид хүмүүс өөрсдөд маань хэрхэн хандаж буйгаар амьдралаа дүгнэх гэдэг ажээ.
Амьдралаа эргэж нэг хараад туулсан бүхнээ эргэцүүлэн бод доо. Хүмүүс таньд ил далд таагүй хандаж байсан тохиолдол чамгүй олон бий. Хүмүүсийн харилцааны 53 хувь үгээр биш бусад байдлаар илэрхийлэгддэг гэдэг. Харамсалтай нь бид хүмүүс өөрсдөд маань хэрхэн хандаж буйгаар амьдралаа дүгнэх гэдэг ажээ.
Хүмүүс таныг хүсдэг, үнэлдэг нэг цаг байхад бас танаас зугатдаг, сэтгэлийг чинь сэвтээдэг үе бас баццаг. Магадгүй энэ тал нь элбэг таарч болно. Хүмүүсийн харилцааны олон бэрхшээлийг амсаж ирсэн ч та өдий хуртэл амьд сэрүүн л байна шүү дээ. Та энэ бүгдийг даван туулах амьдралынхаа аян замыг үргэлжлүүлсээр байх болно.
Хорвоод мэндэлсэн минь тийм их хүсүүштэй зүйл байгаагүй болов уу. Учир нь би шил дараалан төрсөн зургаан олны нэг байлаа. Ганц хүүтэй аавын минь хувьд хунд хүчир ажлыг нугалалцах охин үрс бидний чадамж таарууханд харамсаж, өөрийгөө эрэгтэй хүүхэд болж төрөх минь яав даа гэж бодоход хүргэнэ. Ах маань хань болоод тоглочих, ус түлээ зөөх, гэр орноо нүүлгэх ажилд нь хамжчих эрэгтэй дуугүй, ах үгүйд сэтгэл дундуур явдгийг нь харж өссөн.
“Энэ олон охин үрс яана даа" гэж үглэх эмэг эхийнхээ үгийг бас сонсоно. Эргээд санахад хүүхэд насны минь амьдрал тэр чигээрээ хүнд хэрэгтэй хүн болохоо, энд байгаагаа мэдүүлэх, бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцэл байсан юм уу даа.
Би сургуульдаа хамгийн сайн нь байгаагуй ч ихээхэн
хөдөлмөрлөдөг сурагч байлаа. Сайн сурснаар өндөр боловсрол эзэмшиж улмаар нийгмийн байр сууриа бэхжүүлэх нь миний хүүхэд насандаа өмнөө тавьсан том зорилго байж. "Эмэгтэй" гэж гологдохгүйн тудд бүхнийг хийх ёстойгоо мэдэж өсчээ.
Харин гучин нас хэвийх үедээ би нэг зүйлийг маш сайн ойлгосон байлаа. Юу гэвэл төрсөн гэдэг чинь чамайг энэ хорвоод байгааг хангалттай илтгэнэ. Бусдад өөрийнхөө оршин байгааг гэрчлэх гэж чармайх хэрэггүй гэдгийг ойлгосон юм. Таны хүүхэд нас магадгүй минийхээс хүнд өнгөрсөн байж болно. Гэвч амьдралд нэг л үнэн байдаг нь юу вэ гэвэл, бид өөрсдийнхөө амьдралд эзэн гэдэг юм. Өөр хэн ч биш бөгөөд хэн ч байж чадахгүй. Надтай адил та ч бас хүчирхэг хүйст эрэгтэй хүүхэд болж төрөх минь яалаа даа гэж бодож явсан байж болно. Магадгүй үүнээс ч дороор боддог болоход эцэг эх, амьдралын орчин чинь нөлөөлсөн байж болно.
Хамгийн гол нь чухам яагаад, мөн яаж тархиндаа энэхүү бодлыг гүн суулгаснаа мэдэх хэрэгтэй болов уу. Үүнийг мэдэж байж энэхүү бодлоо өөрчилж чадна. Өнгөрсөн амьдралынхаа сэтгэлийн шархыг эдгээж, дахин идээ бээр гоожихгүй болтол нь анагаахын тулд амьдралдаа хийх ёстой хамгийн чухал зүйл бол энэ юм. Ингэж сэтгэлийн шархаа аниулахаас нааш өнөөдрийн амьдралдаа өнгөрснийхөө ул мөрийг тээсээр байх болно. Урагшаа алхахад хойш зуурах хүнд ачаа л гэсэн үг.
Амьдралын туршлага нь бодол санаа, хүсэл зориг, үйл хөдлөлөөс бий болдог бөгөөд энэ нь чухам юуг мэдэх ёстой вэ гэдгийг зааж өгдөг.
Энэ бол эхлээд өөрийгөө хайрлаж сурах дараа нь боломжтой бүх үед бусдыг хайрлах аяллын аян зам юм.
Энэ аян замд та айдасгүйгээр яаж амьдрах вэ? Хүмүүс амьдралдаа хэцүү шийдвэр гаргах үедээ алдаа хийхвий, хүмүүс намайг хүлээн зөвшөөрөхгүй байхвий, тэнэг харагдах бол уу, ганцаардах вий гэж айдаг аж. Тэгвэл би танд юу гэж зөвлөх вэ гэвэл эхлээд зүрхэнд чинь урилгагүй зочлон ирж буй энэ айдсыг үлдэн хө. Үүний дараа жинхэнэ хариулт ирнэ гэдгийн хэлье. Өөрийнхөө аз жаргалгүй, баяр баясгалангүй байгаа явдалд хэн нэгнийг хариуцлагад татаж, буруутгаж байгаа бол цагаа дэмий үрж байна гэсэн үг.
Бусдын өгч байгаагүй хайрьг ямар ч харамгүйгээр өөртөө өг. Өдөр бүр амьдрал шинэ шинэ боломжуудыг өгч байдаг гэдгийг анзаарч эхлэх хэрэгтэй.
Хийж буй сонголт бүхнээ анхааралтай ажигла, сонголт бухэн бидний амьдралын аяллын аян замыг бүтээж байдаг. Юу ч тохиолдсон бүү сөхөр, урагш алхсаар бай.
Сэтгэгдэл (27)