Сангийн яамныхан сүүлийн үед их л сандралтай байгаа бололтой. Ард түмний хэлэлцүүлэгт ирүүлсэн мэргэжилтэн нь асуултад нь хариулж чадахгүй мунгинаж байх жишээний. Сайд нь нэг юм зугтааж, зугтааж нэг хуралд суухдаа гишүүнийхээ асуултад хариулж чадахгүй бүдэрч харагдах. Өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хурал дээр Сангийн яамны сайд нь, Төрийн нарийн бичгийн даргатайгаа хамт “донгодуулав”.
Хос тэжээлтэй машинд 50 хувийн татвар ногдуулснаар хэдэн төгрөгийн орлого олох тооцоолол гаргасан бэ гэсэн УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн асуултад Сангийн сайд хариулж чадахгүй мэргэжилтэн рүүгээ “чихэхэд” Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямааг эрэн сурвалжлав. Тэрбээр “Б.Нямаа гэж хүн Төрийн нарийн бичгийн дарга болсноос хойш төсвөөс зугтаадаг болчихлоо.
Их хурлаас зугтаадаг зүйл хийчихсэн юмуу энэ хүн. Төрийн нарийн бичгийн даргыг энэ хуралд суулгах хэрэгтэй. Удаа дараа шаардаж байна. Хүн томилохдоо гаргуун хүн энд ирж хуралдаа сууж байх хэрэгтэй, суулгадаг бол. Төсвийн хэлэлцүүлгийн явцыг мэдэхгүй байж, яаж үүнийг ажил хэрэг болгох вэ”
Сэтгэгдэл (10)