Н.Энхбаярын МАХН үндсэн хуулийн нэгэн төсөл хийжээ. Тэр төслөөс харахад МОНГОЛ УЛСЫН нэрийн БНМУ буюу Бүгд Найрамдах Монгол Улс гэж солих гэж байгаа бололтой юм.
Би 1992-оны үндсэн хууль хэлэлцэж байсан цаг үеийг тод санаж байна. АИХ-ын малчин депутатууд БНМАУ гэх хуучин нэрээ авч үлдэх гэж мунхаглан их зүтгэдэг байж билээ.
Гэтэл Баян-Өлгийн депутат САЙРАН гэгч улсаа яаж нэрлэхээ мэдэхгүй байгаа бол Казахын ард түмнээс асуу. Эртний түүхтэй Хөх Монголыг Монгол гэхгүй бол өөр юуг Монгол гэх бэ гэсэнд мунхаг харанхуйчуудын зарим нь ихэд цочирдож байсансан.
Тэр үед ХЯТАДЫН Элчин сайдын яамнаас БНХАУ-ын АИХ-ын даргаас илээмж, баярын цахилгааныг УИХ-ын дарга Уртнасангийн нэр дээр ирүүлжээ. Уг цахилгаанд улсаа БНМУ буюу Бүгд Найрамдах Монгол Улс гэж нэрлэвэл бид талархан дэмжинэ гэсэн утга илэрхийлсэн байв.
Ингээд улсаа БНМАУ, БНМУ, МОНГОЛ гэх гурван нэрний алинаар нь нэрлэхээ шийдэж чадахгүй 2-3 хоног маргалдаж байсансан.
Гэтэл эх оронч сэтгүүлчдийн жигүүрээс бид 30-50 жилийн цаана юу болохыг хэрхэн мэдэх билээ. Халх Монголчууд бид Монгол үндэсний голомт байж энэ үндэстнийг төлөөлж байх үүднээс Монгол гэх нэрийг үүрд хадгалан эзэмшиж байваас зохино.
Бид Монгол гэх нэрийг сул орхивол ЗХУ задарч, Монгол угсаатныг агуулсан одоогийн автономит улсуудын нэг нь Монгол гэх нэрийг авч тусгаар тогтносон улс үүсгэвэл, тэр үед бид яах билээ гэсэн санал гаргав.
Энэ санал депутатуудад болгоомжлох эргэлзэх байдлыг үүсгэв. Тэр үед Б.Чимэд нар үндсэн хуулийнхаа нэрийг ИХ ЦААЗ гэж нэрлэхээр дэмжүүлээд байснаасаа ухарч, хуулийг хуучин хэвээр нь ҮНДСЭН ХУУЛЬ гэж нэрлье.
Харин улсын нэрийг МОНГОЛ гэж нэрлэх болзлоор санал хураалгаснаар одоогийн МОНГОЛ улс ба Үндсэн хууль гэх нэр томъёонууд дэмжигдэж байж билээ.
Тэр цагт хуучин Коммунист тогтолцооны БНМАУ- гэх нэрийг ухаараагүй гэнэн мунхаг малчин Депутатууд дэмжээд байсан юмаа.
Коммунист систем задрах нь гарцаагүй болсон гэдгийг мэдэрсэн тэр үеийн МАХН-ы гэгээрсэн дарга нар БНМУ гэх нэр дээр саналаа өгч байв. Гэтэл улс үндэснийхээ ирээдүйг бодсон, Үндсэрхэг үзэлтэй ухаарсан гэгээрсэн Сэхээтэн депутатууд МОНГОЛ гэх нэрийг дэмжиж байжээ.
Н.ЭНХБАЯР нь 1990-1992-онд үндсэн хууль хэлэлцэж байх үед улс төр мэдэхгүй, соёл урлагийн хорооны дэд дарга гэх ажил хийгээд гүйж явсан нусгай хүүхэд байсан гэхэд болно.
1996-оны УИХ-ын сонгуульд МАХН ялагдсан бөгөөд тэр үед Н.Энхбаяр УИХ-ын гишүүн болоогүй байсан юм. Харин 1997-оны ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Н.Багабанди ялаад ор гарсан Завхан аймгийн тойрогт Н.Энхбаярын нэрийг П.Жасрай тэргүүтэй МАХН-ы лийдрүүд дэвшүүлэн зүтгүүлснээр тэрбээр УИХ-ын гишүүн болж, их улс төрд орж ирсэн түүхтэй хүн юм.
Н.Энхбаяр нь одоо ч Коммунист сэтгэхүйгээсээ бүрэн салаагүй хүн. Дээр үед Н.Энхбаяр CNN—д ярилцлага өгч байхад нь CNN-ийн сурвалжлагч таны яриад байгаа санааг дүгнэн хэлбэл Та Коммунизм ба Ардчилал хоёрын дундуур явах гээд байгаа хүн гэж ойлгож болох уу гэхэд Н.Энхбаяр тийм гэж хэлээд инээж байсныг нь санаж байна.
Н.Энхбаярын зохиосон БНМУ-ын ДЭЭД ХУУЛИЙН ТӨСЛӨӨС түүний CNN-д өгч байсан ярилцлагынх нь үнэр сэн хийтэл үнэртэх аж.
ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД: Н.Энхбаярыг шударга ёсыг тогтоож, С.Баяр, Ц.Элбэгдорж, Сү.Батболд мэтийн шааруудыг шоронд хийнэ гээд тууштай байвал дэмжиж байснаараа дэмжинэ. Харин Коммунист тогтолцооруугаа ухарсан юм яриад явбал тууштай эсэргүүцэнэ.
Үндсэн хууль бол ирээдүйг харсан, Монгол үндэснтий язгуур эрх ашигт нийцсэн байх ёстой бөгөөд хуучны олсон ололтуудаас ухарсан нэг ч үг, өгүүлбэр орох ёсгүй юмаа.
Г.Баян
Сэтгэгдэл (3)