УИХ-ын гишүүн маргааш нээлтээ хийх хаврын ээлжит чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ олон нийтэд мэдэгдлээ. Тэрээр чуулганы нээлтийн өдөр Бурхан-Халдун ууланд гарч, монгол төрөө даатгах ёслогоо хийх аж.
Тэрбээр энэ талаараа “Ханш нээгдсэн энэ сайхан цаг мөчид УИХ-ын танхим гэхээс илүү уул усныхаа овоон дээрээс Монголчуудтайгаа үнэнээр мэндчлэх нь зүйтэй гэж хичээнгүйлэн хүслээ.
Та бүхнийгээ ч даатгаж, Монгол төрөө ч даатгаж уул усандаа үнэнийг өчих цаг ирсэн гэж мэдэрсэн учраас дөрөвдүгээр сарын 05-нд нээлтээ хийх чуулганы үеэр миний бие Бурхан-Халдун хайрхан дээр байх болно гэдгээ мэдэгдэж байна. Бурхан-Халдун дээр хийсэн, бүтээсэн бүхнээ та бүхэндээ удахгүй тайлагнан үзүүлэх болно” хэмээлээ.
Сэтгэгдэл (16)