Өнгөрсөн долоо хоногт BBC сувгаар гарсан профессор Кэллигийн ярилцлага дэлхий дахиныг байлдан дагуулсан билээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг огцорсны дараах нөхцөл байдлыг ярьж байсан Роберт Кэллигийн өрөөнд эхлээд дөрвөн настай Мэрион охин, дараа нь найман сартай Жэймс хүү орж ирсний дараа тэдний ээж Ким Жун А орж ирснийг бид харсан. Тэгвэл саяхан Шинэ Зеландын телевизийн хошин хөтөлбөрийн жүжигчид болох Жоно, Бэн нар хэрвээ Робертын оронд эмэгтэй хүн байсан бол яах байсан бэ гэдэг видео бүтээл хийж тараасан нь 35 сая гаруй удаа хүнд хүрээд байна.