Хүн төрлөхтөний тааж мэдсэн, олж мэдэхийг хүссэн маш их зүйл байдаг. Тэгвэл шинжлэх ухаан эрчүүдийн тухай судалгааг хийсээр л байгаа билээ. Эрчүүдийн талаар бид хэр сайн мэдэх вэ. Магадгүй ихэнхи зүйлийг нь мэдэхгүй ч байж болох юм. Тэгвэл эрчүүдийн тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Хэрвээ компаний эрэгтэй захирал нь охинтой бол эмэгтэй ажилтнууддаа илүү цалин хангамж өгдөг.
Баримт 2. Ядуу, өлсгөлөн эрчүүд махлаг бүсгүйг сонгох хандлагатай байдаг. Харин баян, цатгалан эрчүүд туранхай бүсгүйг илүүд үздэг.
Баримт 3. Телевизийн хөтлөгч бүсгүй үзэсгэлэнтэй бол эрчүүд юу ярьсныг нь санадаггүй гэнэ.
Баримт 4. Ихэнхи эрчүүдийн хувьд эмэгтэйчүүдийн бие галбираас илүү царай чухал байдаг.
Баримт 5. Эрчүүдийн гуравны нэг нь экс найз охиныхоо дугаарыг устгадаггүй. Сэтгэлээ нээн ярих, эсвэл секс хийхэд хэрэг болно гэж үздэг байна.
Баримт 6. Юм цохиж нүдэх нь эрчүүдийн сэтгэл санааг өөдрөг болгодог аж.
Баримт 7. Ихэнхи гоонь эрчүүд 27 хүртлээ эцэг, эхтэйгээ амьдарсан байдаг.
Баримт 8. Бэлгийн чадавхигүй болох вий хэмээн ихэнхи эрчүүд хамгийн түрүүнд айдаг ч халзан болохоос мөн л айдаг байна.
Баримт 9. Эрчүүд бүсгүйчүүдтэй нэг оронд унтахдаа гүн нойрсдог. Харин чиний нойр тайван биш байх нь дээ.
Баримт 10. Эмэгтэйчүүд 1 минутанд 19 удаа нүдээ анивчдаг бол эрчүүд ердөө 11 удаа.
Баримт 11. Эерэг сэтгэл хөдлөлийг хариуцдаг зүүн тархи нь биеийн баруун хэсгийг хянадаг. Тиймээс түүнд баруун хацартаа үнсүүлэх нь таалагдана.
Баримт 12. Эрэгтэй хүний арьс эмэгтэй хүний арьснаас 10 дахин мэдрэмж багатай тул чи түүнд хүрэхдээ итгэлтэй, жаахан ширүүн хүрч бай.
Баримт 13. Дур тавилтын дараа окситоцин гормоны түвшин 500 хувь өсдөг бөгөөд энэ үед эрэгтэй хүн итгэмтгий бөгөөд дотно, зөөлөн болдог.
Баримт 14. Эрчүүдийн 96 хувь нь тамхи татдаггүй бүсгүйчүүдэд дуртай байдаг.
Баримт 15. Эрчүүд бүхий л амьдралынхаа туршид бүсгүйчүүдийн уруулнаас 3 кг орчим будаг иддэг.
Баримт 16. Эрчүүдийн 80 хувь нь эмнэлэгт үзүүлэхээс айдаг байна.
Баримт 17. Эхнэрээ төрөхөд нь хамт байсан эрчүүдийн 30 хувь нь бэлгийн асуудалтай тулгарч байсан аж.
Баримт 18. Эрчүүд амьдралынхаа хагас жилийг сахал, үсээ хусахад зориулдаг.
Баримт 19. Өөрийн бүсгүйгээ араар нь тавих дуртай эрчүүдийн IQ хамаагүй доогоор байдаг ажээ.
Баримт 20. Эрчүүдийн биеийн дулаан эмэгтэй хүнийхээс их байдаг учир хүйтэн үед эрэгтэй хүн тэврэхэд та дулаацах болно.
Баримт 21. Эрчүүд өдөрт дунджаар 6 удаа худлаа хэлдэг. Энэ нь эмэгтэйчүүдээс 2 дахин их тоо юм.
Баримт 22. Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү их мартамхай байдаг аж.
Баримт 23. Ихэнхи эрчүүд дэлгүүрээр явах дургүй байдаг байна. Тиймээс ч эрэгтэй хувцасны тасаг хаалгатайгаа хамгийн ойр, бас нэг давхарт байрладаг байна.
Баримт 24. Эрчүүд амьдралынхаа нэг жилийг эмэгтэйчүүдийг харахад зарцуулдаг байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)